Энэ долоо хоногт Шинжлэх ухааны ажилчдын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан БСШУСЯамнаас салбарын шилдэг ажилчид, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, өнөөдөр шагналаа гардууллаа.
Монгол Улсын Их Сургуулийн доктор П.Дэлгэржаргал, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Б.Батсүрэн нарын багийн “Монголын эртний түүх” 5 боть бүтээл энэ жилийн Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлээр шалгарсан юм.
Энэ үеэр доктор П.Дэлгэржаргалаас бүтээлийнх нь тухай сонирхлоо.
Тэрээр “Монгол Улсын 2017 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзнээр шалгарсандаа тун их баяртай байна. Энэхүү бүтээл нь найман хүний хамтын бүтээл бөгөөд би өөрөө төслийн удирдагчаар нь ажиллалаа.
Бүтээлийн хувьд 20 гаруй жилийн судалгааны үр дүнд гарч ирж байна. Юуны өмнө энэхүү бүтээл нь Монголын төрт ёсны хөгжлийн түүхийг 2-3 зуун жилээр урагшлуулсан гэдгийг дурдах хэрэгтэй.
Нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү гүрэн байгуулагдсанаар Монголд Төрт ёс үүссэн гэж үздэг байсан бол Хүннүгээс өмнө төрт ёс байсан гэдгийг энэ бүтээлээрээ баталлаа. Хүннүгээс эхлээд 6-12 дугаар зууны Монголчуудын түүхийг нэгтгэж бичсэн гэдгээрээ мөн онцлог юм.
Түүнчлэн бүх хаадын угсаа залгамжлалын түүхийг бүрэн гаргаж ирлээ” гэсэн юм. Энэ төслийн хүрээнд, Монголын эртний улсуудын түүхийг 5 ботиор бичжээ. Сийрүүлбэл:
- “Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан
- “Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал
- “Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат
- “Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга
- “Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн аж.