Хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын албан ёсны сонгуулийн зүүсгэл чимэг зүг чигээ алдав. Мөрөөдлийн парламент, топ 50 улстөрч, 26 шилдэг улстөрч гэсэн энгийн бус жагсаалтаар үргэлжлэх энэхүү гоёмсог тодорхойлолтын цаана хэн нэгний хувийн бизнес, аль нэг PR группийн ашиг хонжоо харсан аваа өгөө нуугдаж байгаа нь нууц биш. Саранд санаархсан зарим нь саналын хуудас хуртэл хэвлүүлж салхи эалгилав. Их төрд ир бяраа шалгах гэсэн залуусын сонирхол дээр хөнгөхөн тоглож, хөөрхөн хэлбэртэй цом, өнгө алагласан өргөмжлөл гардуулан гүйлдэх болов. Хоёр сая төгрөгөөс дээш татаастай "элэг хөшөөмөөр" энэ арга хэмжээнүүдийг дагаж ханарсан зарим улстөрч парламентын гишүүн болсноос өөрцгүй дүрдээ итгэн дүрэмдэв. Шилдгийн жагсаалтад багтах гэж шил шилээ харан дугаарлав.
Сонгуулийн албан бус хэлбэр буюу энэхүү шохоорхлын парламентыг сонгон шалгаруулах ажиллагааг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өлгөн авч, өврөө дэлгэв. Санаачлан зохион байгуулж, сандруу улстөрчдийг олзлон омтгойрсон нь ч бий.
Сонгуулийн өмнө улс төрийн нам хүчнүүдийн чансааг тодорхойлох үүднээс судалгааны байгууллагууд мэргэжлийн төвшинд, олон нийтэд хандсан судалгаа явуулах нь зүй ёсны асуудал. Тэдний гаргасан судалгааны дүн сонгуулийн явцад нөлөөлөхөөргүй, уур амьсгалыг тандсан байдалтай эарлагддаг. Өрсөлдөж байгаа улс төрийн хүчнүүд болон нэр дэвшигчдэд гишгэсэн мөр, гээсэн ололтоо эргэж харан, сонгуулийн төлөвлөгөөндөө шүүмжлэлтэй хандахыг сануулдагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн төвшинд хийгдэж буй судалгаа хэзээ ч шоу болон хувирдаггүйгээрээ давуу талтай. Гэтэл сонгуулийг зоосны нүхээр харж дадсан овсгоотой зарим нэгний санаачилсан шилдгүүдийг шалгаруулан нэрлэх энэхүү арга хэмжээ нь эрээн мяраан цол гуншин, элдэв хандив татаас, хэтэвч тойрсон хэнээрхэл дагуулж, сонгогчдын сонголтонд шууд нөлөөлөхөөр оролдож буй нь гутамшигтай.
Иймэрхүү мөрөөдлийн бус, мөнгөний парламентыи үйл ажиллагаа топ будаалгаар өндөрлөдөг. УИХ-д хөл тавин, улстөрч болохоор шуударсан өнгөтэй, мөнгөтэй эрхмүүдийг "онилж", зохион байгуулах гэж буй шоуныхаа ач холбогдлыг таниулан, "аймаар" гоё үлгэр ярихаас эхэлнэ. Нэмэрт нь хандив нэхэхээ ер мартахгүй. 76 хүнээс ил, далд хандив, хахууль цуглуулсаар овоо хэдэн бор юм олзлоод авна. Түүнийхээ багахан хэсгээр өргөмжлөл хэвлүүлж, цом худалдан аваад, хөлтэй хөөртэйхэн ёслолын ажиллагааг аль нэгэн ресторанд зарлаад л боллоо. Нэг тойрогт нэрээ уралдуулж байгаа улстөрчдийн дунд яс хаяж, "Таныг хоёр хүний мөнгө буюу таван сая төгрөг хандивлавал бид энэ нэр хүндтэй арга хэмжээнээс өрсөлдөгчийг чинь хасах боломжтой" хэмээх соёлтойхон сануулгыг соёо болгон шигтгэж орхино.
Шалгаруулалтын явцад мөнөөх хандив өргөсөн улс төр сонирхогчийнхоо нэрний ард гишүүн гэсэн гэмшиж бултах аргагүй тодоттолыг уяж амжихаа мартахгүй. Сонирхогчдын дунд солиотой хийрхэл болон "моодлож" байгаа мөнгөний парламентын эл үйл ажиллагаа топ будаалганд топ улстөрч, топ сонгогч, топ сэтгүүлчдийг урьснаар "хүчээ авна".
Шоу өндөрлөхөд шог узэгдлийн гол дурд тоглосон сайн дурынхан халамцуухан харьж, өргөмжлөлөө өргөөнийхөө хойморт, цомоо бүрхныхаа өмнө залж аваад тайзнаас буухаас аргагүй.
УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 29-нд хуулийн дагуу болох учиртай. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулан зарлаж амжаагүй байхад, СЕХ-нд бүртгүүлэн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахад сар гаруй хугацаа дутуу байхад ийнхүү сонгуулиар шоудаж, төрт ёсны арга хэмжээг төмөр цом, төгрөг мөнгөөр хэмжин завхруулж эхэлсэн нь ямар үр дагавар авчрахыг хэлэхэд бэрх. Одоогийн байдлаар Монгол Улс шоу бизнесийн журмаар шалгаруулсан лавтай 300 хол давсан шилдэг улстөрчтэй болоод байна, Энэ мэтийн шохоорхлын парламентын шог сонгуулиас олон түмэн уйдаж залхах тийшээ хандлаа. Учир мэдэхгүй эарим нь УИХ-ын сонгууль болоод өнгөрчихсөн мэтээр эндүүрч сууна.
"Юм хөгжинө гэж сайхан юм даа. Телевизээр санал аваад манай гишүүнийг сонгочихлоо" гэж авгай нар андуурах энүүхэнд.
Тоглоом ихэдвэл шоглоом болно гэж үг бий. Сонгуулийн нэр барьсан сонирхогчдын шоуны "жор" хэтэрч, УИХ-ын албан ёсны сонгуульд хандах олон нийтийн хүндлэл "хүндрэх" вий дээ.
Дөрвөн жилд нэг л удаа, нэг л өдөр ард түмэн төрөө барьдаг. Шинэ төрийг эмхлэн байгуүлах ажилд гар бие оролцон, сонголтоо хуулийн өмнө баталгаажуулдаг. Энэхүү нэр хүндтэй, ёс төртэй үйл явдлыг ингэж инээд наргиа болгон арилжих нь сонгогчдын сэтгэлзүйд лав сайнаар нөлөөлөхгүй.
Сонгуулийн өглөө иргэний үнэмлэхээ өвөртлөөд хороо, дуүргийн санал авах байр руу алхаж явах сайхан. Төрөө сонгох эрхтэй монгол хүн, ардчилсан Монгол Улсын иргэн гэдгээ мэдрэх бүр ч сайхан. Саналын хуудсыг халтартуулчихгүй юмсан гэж хичээж, төрөөс олгосон алга дарамхан цааснаа хүсэл тэмүүллээ үлдээх үнэлж боломгүй сайхан. Энэ мэдрэмж, энэ юугаар ч сольшгүй омгорхлыг шоуны тайзнаа гутамшиг болгон гундаахыг сонгогчид хүснэ гэж үү?
Р.Эмүжин