Индонезийн Бали арлын Агунг галт уул идэвхжсэний улмаас нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоон, олон улсын болон орон нутгийн 440 нислэгийг хойшлуулжээ. Нислэг хойшлогдсоны улмаас 59 мянган зорчигч нисэж чадалгүй саатаад байна.
Одоогоор Бали аралд 60 мянга гаруй жуулчин байгаа бөгөөд одоогоор 35 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт галт уулын үнс 4000 метрийн өндөрт цацагдсан бөгөөд агаарт цацагдсан үнсний агууламж ихтэй бүс нутгуудын засаг захиргаа иргэддээ амны хаалт тараасан байна.
Агунг галт уул 1963 онд хүчтэй дэлбэрсний улмаас 1000 гаруй хүн амиа алдсан байна.