Германы Канцлер Ангела Меркель Социал Демократ намтай дахин хамтарч "Их эвсэл" байгуулах эсэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. "Сонгуулийн кампанит ажлын үеэр Социал Демократ нам “Их эвсэл”-ийн талаар таатай зүйл яриагүйд гайхаж байна. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр нам ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн" гэдгийг тэрбээр онцолжээ. Түүний хувьд өмнөх гурван бүрэн эрхийнхээ хоёрт нь Социал Демократ намтай эвсэж байсан юм. Түүнчлэн Ангела Меркель, Мартин Шульц нар пүрэв гарагт уулзаж, эвслийн Засгийн газар бүрдүүлэх асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.
Мөн тэрбээр эвслийн Засгийн газарт хамтрахыг зорьж буй намууд төсвийн тэнцэл болон бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлах хэрэгтэйг Христийн Ардчилсан холбооны гишүүдийн өмнө тавьсан илтгэлдээ дурдсан байна. Харин Социал Демократ нам Засгийн газар байгуулахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээнд орно гэж Социал Демократ намын тэргүүн Мартин Шульц мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайертай хийсэн уулзалтын дараа сөрөг хүчин байр сууриа эргэн харсан гэдгийг тэрбээр дурджээ.
ХБНГУ-ын Социал Демократ намын тэргүүн Мартин Шульц "Социал Демократ намын удирдлагууд шинээр Засгийн газар бүрдүүлэхэд ямар үүрэг оролцоотой байх вэ гэсэн асуудлаар нээлттэй санал солилцож, шийдвэрээ гаргалаа. Үүнтэй холбоотойгоор ирэх өдрүүдэд маш олон уулзалт болно. Өөрөөр хэлбэл бид намынхаа цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг нухацтай хэлэлцэнэ. Одоогоор нэг л зүйл тодорхой болоод байна. Намын удирдлагуудын уулзалт биднийг Засгийн газар байгуулах яриа хэлэлцээнд оролцоход хүргэсэн" гэж мэдэгдлээ.
Б.Ариунболд