Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилт болон үр дүнгийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд Танай байгууллага ямар үүрэг хүлээж байна вэ?
-Монгол Улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж, 2016 онд шинэчлэн найруулга хийж, энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хуулиар манай агентлаг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хувьд түр хамгаалан байрлуулах, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээнүүдтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг
үүрэг хүлээж байгаа. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд холбогдох байгууллагуудтай хамтран гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүчирхийллийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, орон нутаг дахь харьяа байгууллагуудаараа дамжуулан хууль, журмуудын хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй. Одоогийн байдлаар уг хуулийг даган гарсан 24 журмын наймыг нь шууд хэрэгжүүлж байна.
2016 онд 198 хүүхэд бэлгийн хүчирхийллэлд өртжээ.
-Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр төрийн байгууллагуудын ажлын үүрэг чиглэл илүү тодорхой болсон шиг санагдсан?
-Манай агентлагаас орон нутгийн байгууллагуудаараа дамжуулан үндэсний хэмжээнд уг хуулийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, сургалт сурталчилгаа хийх чиглэл, удирдамж гаргаж, газар хэлтсүүд маань аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн аж ахуй нэгж байгууллагууд, сургууль цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэж байна. Сургалтад суусан нэгэн иргэн, “Одоо эхнэр, хүүхдэдээ гарч хүрэхээ болъё доо” гэж байсан.
Хүчирхийлэл болоод өнгөрсөн хойно хүчирхийлэл үйлдэгчийг баривчилж, хорихоос илүүтэй түүнийг үйлдлээ хянах, хамгийн хайртай хүмүүсээ өөрөөсөө холдуулж гомдоож байгааг нь ойлгуулах, зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтууд, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
2017 оны хоёрдугаар сарын 1-нээс өнгөрсөн аравдугаар сарын 31-ний байдлаар үзүүлсэн үйлчилгээгээ дүгнээд үзэхэд улсын хэмжээнд хамгаалах байраар үйлчлүүлсэн нийт гэр бүлийн тоо 788, сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүний тоо 1031, аюулгүй байдлаас хамгаалалт авсан хүний тоо 555, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 1279, хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 662, эмнэлгийн тусламж үйлчилгээнд холбон зуучлуулсан хүний тоо 337, холбон зуучлах үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 420 гэсэн статистик гарсан байна.
Мөн Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ШШГЕГ-аас Улаанбаатар хот дахь баривчлах төвтэй хамтран долоодугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан 283 хүний мэдээллийг дүүргүүдийн ГБХЗХХ-ээр дамжуулан харьяа хамтарсан багт хүргүүлж, тэдний ар гэрийнхэнд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө өгч, бусад хэрэгцээт үйлчилгээнд холбон зуучилж байна.
-Та хамтарсан баг хэмээх нэр томъёоны талаар ойлголт өгөөч?
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд Хамтарсан багийн ажиллах үүрэг чиглэлийн талаар тодорхой заасан байдаг. Хорооны Засаг дарга, хорооны цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг байгуулах тухай хуулийн заалт бий. Агентлагийн хэмжээнд 2017 оныг хамтарсан багийг чадавхижуулах жил болгон зарласны хүрээнд ХНХЯ, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран үндэсний сургагч багш бэлтгэх сургалтаар 82 албан хаагчийг бэлтгэсэн.
Үндэсний хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 609 хамтарсан багийн 4634 албан хаагчийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, ямар чиг үүрэгтэй ажиллах талаар хуульд тодорхой зааж өгсөн л дөө. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба илрүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүсийн тоон судалгааг тухай хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд гаргах ёстой.
Хамгийн чухал нь нийгмээрээ гэр бүлийн хүчирхийллийг тухайн айл гэрийн асуудал мэтээр ойлгож, гэр бүлийн хүчирхийлэлд дөжирсөн байдлыг арилгаж байна.
Тэгээд хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө үйлчилгээг үзүүлнэ. Хэрэв хүчирхийлэлд өртсөн бол очиж аваад, түр хамгаалалтад авч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эцэст нь гэр бүлд нь эргэн нэгтгэх хүртэл шат дараатай арга хэмжээ авч ажилладаг. Гэртээ очсон хойно нь бас эргэж тойрох ёстой. Хамтарсан багийг бэхжүүлэх механизм тогтвортой байх ёстой.
-Хамтарсан багуудад ийм өндөр түвшинд ажиллах чадавхи бүрдсэн гэж үү?
-Хамтарсан багийг бэхжүүлэх л шаардлагатай байна. 2018 оны төсвөөс эхлэн хамтарсан багийн үйл ажиллагааны санхүүжилт тусгагдсан. Жишээлбэл, эрсдэлд байгаа гэр бүлийн гишүүдийн хавтас нээхэд 2500 төгрөгийн тарифтай байна гэх мэтээр үйлчилгээгээр нь дамжуулан санхүүжүүлнэ. Гэр бүлийн хүчирхийллийг Улаанбаатар хотын олон хүн амтай хороонд илрүүлэхэд амаргүй л дээ. Харин орон нутагт бол хүмүүсээ таньдаг учир “Тэднийх эвгүй шүү, нөхөр нь агсан тавьж гэрийхнээ түйвээдэг”, “Тэднийх хүүхдүүдээ хаяад самарт яваад алга болсон” гэх мэтээр мэдэж байдаг. Гэр бүлийн хүчирхийллийг эрсдэл учрахаас нь өмнө илрүүлж, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх нь хамгийн чухал. Энэ тал дээр хамтарсан багийнхан үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Судалгаагаар нэн шаардлагатай тусламж үзүүлэх хүний тоо нийт хүн амын гурван хувь нь л байгаа. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байранд авчирч, хоол өгч, хичээлийн хоцрогдлоос арилгах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг нэг цэгийн үйлчилгээ гээд байгаа юм. Энэ үйлчилгээг бүрэн үзүүлж, бэлгийн хүчирийлэлд өртсөн байвал сэтгэлзүйн тусламж үзүүлэхэд шаардлагатай зардлыг шийдвэрлэх зардал бидэнд байгаа.
-Бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл ойр ойрхон гарч нийгмийг цочролд орууллаа. Ийм хүчирхийлэл гарахаас сэргийлэх хуулийг ямар зохицуулалт манайд байна вэ?
-Урьдчилан сэргийлэх ажлын хамгийн чухал асуудал нь тухайн хүн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвартай байхад оршино. Хоёрдугаарт, эргэн тойрны чадвар бүхий хүмүүс нь тухайн хүнийг харгалзан анхаарч байх ёстой. 2016 онд 198 хүүхэд бэлгийн хүчирхийллэлд өртсөн байна. Энэ хүүхдүүдтэй тасралтгүй ажиллах, энэ асуудлыг нэг тийш шийдэх боломж байгаа. Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй насан туршид нь ажиллах ёстой гэдэг. Манайд бол гурван жил ажилладаг. Ингэж ажиллах бүрэн боломжтой, жаахан сэтгэл гаргах л хэрэгтэй байгаа юм.
-Гэр бүлийн хүчирхийлэлд голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд өртөж байна. Тэд өөрийгөө хамгаалах ямар арга барилд суралцах хэрэгтэй вэ?
-Бид нар гэр бүл төлөвлөлт дээр үүнийг ойлгуулахгүй байгаад гол учир нь байна. Гэр бүл болохдоо би ирээдүйд хүчирхийлэлд өртөж болзошгүй байна гэдгээ мэдэхгүй, тэр талаар ойлголтгүй байна. Тэр нь гэр бүлийн хүчирхийллийг даамжруулж байгаа гол зүйл.
НЭГДҮГЭЭР САРААС АХЛАХ АНГИЙНХАНД ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХИЧЭЭЛ ЗААНА
-Ирээдүйн хүчирхийлэгчийг урьдчилан мэдэх боломжтой гэж үү?
-Боломжтой. Анхнаасаа л найз бүсгүйдээ хүндлэлгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байвал цаашид асуудал үүснэ гэсэн үг. Эхэндээ хааяа нэг хэрэлддэг байсан бол алгаддаг, алгаддаг бол зоддог болно. Энэ мэтээр шат ахидаг. Гэр бүлийн хүчирхийлэл үргэлж шат ахисан, давтан үйлдэл байдаг. Хүчирхийллийг тэвчиж уучилж болдоггүй, тэр даруйд нь хууль хяналтын байгууллагад хандаж таслан зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй юм. Даварсаар даварсаар эцэст нь амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн тохиолдол манайд түгээмэл байна. Хүчирхийлэгч шат ахиад л байдаг.
Бид нар зан үйлийн талаар сургалт явуулж байна. Гэр бүл төлөвлөлтийн энэ мэт зөвлөгөөг анх гэр бүл зохиохын өмнө л өгч байх ёстой. 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийн тухай хуульд, Гэр бүл төлөвлөлттэй холбоотой хичээл заана. Энэ хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, их дээд сургуулийн 1-2 дугаар дамжааныхан, албан бус сургалтын хөтөлбөрт хамрагдагчдад зайлшгүй үзэх хичээл болгох зохицуулалтыг тусгаж өгсөн. 2018 оны нэгдүгээр сараас энэ хичээл орж эхлэх юм. Сургалтын хөтөлбөрийг одоо боловсруулж байна. Ингэж хүчирхийлэл эхлэхэс өмнө хамгаалах арга хэмжээг авахаар хуульдаа тусгаад ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хөршүүдийн хуулийн байгууллагад мэдээлэл өгөх тоо эрс нэмэгдсэн.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гарсны давуу тал яаж ажиглагдаж байна вэ?
-Хамгийн чухал нь нийгмээрээ гэр бүлийн хүчирхийллийг тухайн айл гэрийн асуудал мэтээр ойлгож, гэр бүлийн хүчирхийлэлд дөжирсөн байдлыг арилгаж байна. Хүчирхийллийн бүх хэлбэрийг Монгол Улс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ энэ хуулиар мөн нотолж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэх боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хөршүүдийн хуулийн байгууллагад мэдээлэл өгөх тоо эрс нэмэгдсэн.
Энэ хууль хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн илрүүлэлт өссөн. Сая таван настай охин хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл нийтэд цацагдсаны дараа 3-4 охин ийм асуудалтай байснаа өөрөө мэдээллээ. Хүчирхийлэлд өртсөн охид хэнд хандахаа мэдэхгүй айж явсан байна. одоо бол 108 дугаарын утсанд хандаж, мэргэжлийн тусламж авч, хамгаалалтад орох боломжтойгоо мэдэж байгаа юм. 108 дугаарын утас хүүхдэд зөвлөгөө өгөхөөс гадна энэ жилээс бид хамгаалах байрыг ажиллуулж эхэллээ.
Хамгаалах байр ажиллуулж эхэлсэн хоёр сарын хугацаанд нийт 176 хүүхэд ирсэн. Үүнээс 60 хувь 30-аас доош насны эцэг, эхчүүд байсан. Залуу эцэг эхчүүд хүүхдээ хаяж байна гэсэн үг шүү дээ. Тэр хүүхдүүд дунд дахин 25 хувь нь 0-3 насны хүүхдүүд. Залуу эцэг, эхчүүд 3 нас хүрээгүй хүүхдээ хаяж байна. Энэ юуг илэрхийлж байна вэ? гэхээр төлөвлөлтгүйгээр гэр бүл зохиож байгаатай холбоотой. Юу юугүй хүүхэд төрүүлээд, дараа нь яахаа шийддэг болж байна.
-Хамгаалах байранд хүүхэд хэр удаан байх боломжтой вэ?
-Хамгаалах байранд 72 цаг байх ёстой. Энэ хугацаанд дараагийн шатны үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сүүлд хүчирхийлэлд өртсөн 5 настай охины тухайд асран хамгаалагчгүй болж үлдсэн. Асран хамгаалагч нь өөрөө ялтан болсон учир хамгаалах эрхгүй. Тиймээс бид хүүхдийн байгууллагаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24-ийн 1-д зааснаар хууль ёсны төлөөлөгчийг томилно. Яг тэр охиныг хамгаалагчаар манай хуулийн албаны дарга томилогдсон. Одоо тэр охин эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эмнэлгээс асрамжийн төвд очихоос аргагүй болж байна.
-Гэр бүл, хүүхдийг эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Танай байгууллагад хандаж болно гэсэн үг үү?
-Гэр бүл, хүүхэд залуучуудтай холбоотой бүх асуудлаар манай байгууллагад хандах бүрэн боломжтой. Одоо эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж хамгийн чухал болж байна. Тиймээс манай газраас томчуудын үүрэг хариуцлагыг сайжруулахын тулд Эцэг, эхчүүдийн номыг Японы хүүхдийг ивээх сантай хамтран гаргалаа. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар номнууд гаргалаа. Бид хүчирхийлэл гэж нэрлэж яриад байхаасаа илүүтэй нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх стратеги баримтлахыг чухалчилж байна.