Авто зах зээлд цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж байгаа энэ үед “Toyota Motor” компани устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинуудад гол анхаарлаа хандуулсаар байна. Тус компани гурван жилийн өмнө устөрөгчөөр ажилладаг "Mirai" автомашиныг танилцуулсан юм. Энэхүү автомашин одоогоор Японд болон АНУ-ын Калифорни, Европын зарим улсад 57 мянга 500 ам.доллараар худалдаалагдаж байгаа аж. Хэдий тийм боловч нийт зарагдсан тоо нь хараахан 5000-д хүрээгүй байна. Харин “Nissan Motor”-ийн "Leaf" цахилгаан автомашин 300 мянган ширхэг зарагдаад байгаа юм.
“Toyota”-аас гадна “Honda”, “Hyundai Motor”, “Volkswagen” зэрэг компаниуд устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинуудыг дэмжиж ирсэн ч сүүлийн үед цахилгаан автомашин үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах болоод байна. Учир нь устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинуудыг цэнэглэх цэгүүдэд хийх хөрөнгө оруулалт төдийлөн идэвхгүй байгаа ажээ. Үүний зэрэгцээ технологийн салбар хөгжихийн хэрээр цэнэг хураагуурын зардал буурч байгаа бөгөөд мөн цахилгаан автомашины хүчин чадал нэмэгдэж байгаа нь энэ төрлийн автомашины эрэлт нэмэгдэх шалтгаан болж байгааг шинжээчид онцолж байна.
Н.Номин-Эрдэнэ