iPhone X загвараас эхлэн нэвтэрсэн FaceID хэмээх царай таних системийг өндөр нууцлалтай, зураг, маск зэрэг аргаар хуурах боломжгүй гэж Apple компани анх танилцуулж байв.
Тэгвэл худалдаанд гарсных нь дараа Вьетнамчууд хуурамч баг бүтээж системийг хуурсан бичлэгээ интернетэд байршуулсан бол өчигдөр дахин шинэ арга ашигласан бичлэгээ байршуулжээ.
Бичлэгт гарч байгаачлан тэд энэ удаад арай энгийн материал болох шохойн чулуу ашигласан аж. Харин нүдний хэсэгт нь хэт улаан туяагаар авсан зургийг байршуулсан байна.
Хамгийн гол нь ийм баг бүтээхийн тулд тухайн хүний царайны бүрэн хэмжээний зураглал гаргах, ойроос зургийг нь авах ч шаардлагагүй. Зөвхөн шаардлагатай өнцөгт байршуулсан камеруудын тусламжтай царайны хэлбэрийг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр авахад хангалттай аж.
Apple компани технологийн хувьд FaceID төгс биш гээд, ихэр хүмүүсийг ялгахгүй байх тохиолдол гарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ зарчмын хувьд царай таних систем нь төгс биш байгаа асуудал ихэнх энгийн хэрэглэгчдийн хувьд толгойн өвчин биш.
Таны утсыг хулгайлж, дотроос нь үнэнхүү чухал мэдээлэл хулгайлах шаардлагагүй л бол ингэж их ажил өөртөө удах энгийн хулгайч гэж бараг л байхгүй. Гэхдээ Bkav компанийн энэхүү нээлтүүд өнөөдрийн байдлаар энгийн хэрэглээнд байгаа био хэмжүүрт суурилсан хамгаалалтын систем төгс болоогүй байна гэдгийг сануулах дохио юм.
Харин нэг л өдөр хэн ч халдаж чадахгүй системийг технологийн компаниуд хөгжүүлж, бид ийм асуудалд санаа зовохоо болих цаг ирнэ.
Эх сурвалж: Mashable