Хятадын Google гэгддэг Baidu болон Хятадын Apple болох Xiaomi компаниуд хамтран стратегийн түвшинд хамтран ажиллаж, юмсын интернет, хиймэл оюун ухаан хөгжүүлнэ хэмээн мэдэгджээ.
Xiaomi-ийн анхны хөгжүүлэгч нарт зориулсан чуулганы үеэр хоёр компани энэ тухай мэдэгдсэн аж. Өнөөдөр Baidu Хятадын хамгийн үнэ цэнэтэй гурван компанийн нэг бол Xiaomi хувийн компаниуд дотор дэлхийд үнэ цэнээрээ тэргүүлж байна.
Baidu-ийн хувьд сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, өөрөө суралцдаг программ зэргийг хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн юм. Түүнчлэн өөрийгөө жолооддог автомашины хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулсан.
Хоёр компани анх удаа хамтран ажиллахаар болсон гэдгээ албан ёсоор зарлаж буй нь энэ бөгөөд өмнө нь Baidu-ийн DuerOS Xiaomi-ийн зарим нэг төхөөрөмж дээр суусан байсан тухай TechCrunch мэдээлж байв.
Одоогийн байдлаар компаниуд хамтын ажиллагааны хүрээнд хийх зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Гэхдээ DuerOS-д зориулсан дуу хоолой таних систем, суралцдаг программ зэргийг хамтран хөгжүүлнэ гэжээ.
Эх сурвалж: TechCrunch