Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 50 кг-аар савласан ууттай цементийн үнэ нэг тонн нь 165-185 мянган төгрөгийн ханштай байгаа талаар Барилга.мн мэдээллээ. Энэ оны долоодугаар сард дотоодын цементийн хомсдолоос шалтгаалан цементийн үнэ огцом өссөн байна. Нийслэлд худалдаалагдаж байгаа 50 кг-аар савласан ууттай цементийн үнэ энэ оны гуравдугаар сард дунджаар тонн нь 157-160 мянган төгрөг байсан бол долоодугаар сард 185-200 мянган төгрөгт хүрч, өсөөд байсан юм.
Харин тоосго, блокны хувьд энгийн улаан тоосго нэг ширхэг нь 140-200 төгрөгийн үнэтэй байгаа бол өнгөлгөөний тоосго нэг ширхэг нь 770-1800 төгрөг байна. Мөн евроблок метр куб нь дунджаар 140 мянга 500 төгрөгийн ханштай байна. Будаг, эмульс хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй ханштай байгаа аж. Тухайлбал, импортын эмульс 3-18 кг нь 9-105 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин дулаалгын материалын хувьд 10 сантиметр зузаан хонины ноосон дулаалга ам метр нь 15 мянган төгрөг байгаа бол "EPS" галд тэсвэртэй дулаалгын хөөсөнцөр зузаанаасаа хамаараад метр куб нь 93-200 мянган төгрөгийн үнэтэй байна.
Мөн арматур энэ оны есдүгээр сараас эхлэн олдоц муу байгаагийн улмаас үнэ нь огцом өсөж байгааг Барилга.мн мэдээллээ. Учир нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК арматур үйлдвэрлэхээ больсноос гадна зарим жижиг үйлдвэрүүд хаалгаа барьсан зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлжээ. Энэ төрлийн импортын бүтээгдэхүүний үнийг харвал БНХАУ-ын арматур тонн нь энэ оны нэгдүгээр сард нэг сая 40 мянган төгрөг байсан бол 11 дүгээр сарын байдлаар нэг сая 780 мянган төгрөг болж, дунджаар 44 хувиар өссөн байна.
Харин ОХУ-аас импортолж байгаа арматур 11 дүгээр сарын байдлаар тонн тутамдаа нэг сая 680 мянган төгрөг болжээ. Нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа барилгын материалын дотоодын зах зээлд одоогийн байдлаар 11 төрлийн 700 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
П.Эрдэнэням