2016 оны хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар Porsche брэнд автомашин үйлдвэрлэгч нар дундаас толгой цохижээ. Porsche-ийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн оноо 72 гарсан нь сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа тэргүүлсэн жишээ юм.
Захиалсан сэлбэг, хэрэгсэл хамгийн удаандаа 8-10 хоногийн хугацаанд ирнэ
Энэхүү судалгааг хийхийн тулд дараах хүчин зүйлсийг шалгуур болгодог. Нэгдүгээрт машин худалдан авах гэрээ, хоёрдугаарт борлуулалтын ажилтан, гуравдугаарт машины түлхүүрийг гардуулах үйл явц, дөрөвдүгээрт байгууламж.
Тэгвэл Монголд анхны спорт загварын, тансаг автомашиныг оруулж ирсэн Porsche Улаанбаатар өнөөдөр цоо шинэ үзүүлэнгийн танхимаа нээлээ. Энэхүү үзүүлэнгийн танхим нь нийт 3813 метр квадрат тайлбайгаас бүтэх байгууламжийн нэг хэсэг бөгөөд Porsche-ийн стандартын дагуу баригджээ.
Porsche Улаанбаатарын гүйцэтгэх захирал Жейсон Брүүм ч “Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг бидний хувьд хамгийн чухал зүйл. Тиймээс хэрэглэгчийн таашаалд нийцсэн, тохь тухтай орчныг бүрдүүлж үйлчилгээ үзүүлэхийн тулд бид өнөөдөр энэхүү байгууламжийг ашиглалтад оруулж байна” гэсэн юм.
Үзүүлэнгийн танхимын дэргэд засвар үйлчилгээний хэсэг бас бий. Засвар үйлчилгээний байгууламж нь дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, зөвхөн Porsche автомашин засахад бэлтгэгдсэн засварчидтай аж.
Засварын төвд бэлэн байгаа бүтээгдэхүүнүүд нь зөвхөн дугуй байсан бөгөөд Porsche Улаанбаатарын гүйцэтгэх захирал Жейсон Брүүм энэ талаар “Бид DHL-тэй хамтран ажиллаж, захиалсан сэлбэг, хэрэгсэл хамгийн удаандаа 8-10 хоногийн хугацаанд ирэх гэрээтэй.
Тиймээс засварын төвд сэлбэг хэрэгсэл бэлэн байхгүй. Зарим өрсөлдөгчидтэй харьцуулахад аливаа захиалгын сэлбэг ирэх хугацаа 3-6 сар байдаг. Харин Porsche-ийн шаардлагын дагуу бид хамгийн богино хугацаанд засвар, үйлчилгээгээр хангахыг зорьдог” гэсэн юм.
Энэхүү байгууламжид:
- Porsche Шинэ загварын автомашины үзүүлэн
- Автомашин компьютер оношлогоо, засвар үйлчилгээ
- Дугуй засвар
- Компьютер тэнхлэг тохиргоо
- Кузов засвар, их биеийн будаг
- Сэлбэгийн худалдаа
- Porsche брэндийн акссесуар болон төрөл бүрийн тоноглолын худалдаа
- Харилцагчдын хүлээлгийн булан зэрэг багтжээ.