Өчигдөр нэгж Биткойны үнэ түүхэнд анх удаа 10 мянган ам. доллароос давж, зах зээлийн үнэлгээ нь 167 тэрбум ам. доллар хүрэв. Грийнвичийн цагаар өдөр 14:13 цаг буюу Улаанбаатарын цагаар 22:13 цагт 11363 ам. доллар хүрчээ.
Гэхдээ энэ үнээ удаан барьж чадалгүй 30 минутын дараа гэхэд буцаад 10 мянган ам. доллар руу дөхөж, таван цагийн дотор 9000 ам. доллар руу буусан байна. Ийнхүү нэгж биткойны үнэ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт 7979 ам. доллартой тэнцэж байсан бол долоо хоногийн дотор 2000 ам. доллароор өсчээ.
Энэ он гарснаас хойш ханш нь эрчимтэй өсөж буй Биткойны талаар хөрөнгө оруулагчид тийм ч таатай хандахгүй байгаа бөгөөд JPMorgan-ийн гүйцэтгэх захирал Жейми Даймон цахим валют зөвхөн гэмт хэрэгтнүүдэд л ашигтай гэж хэлсэн удаа бий.
Харин алдарт эдийн засагч Роберт Шиллер “Биткойн бол үнийн хөөсний тод жишээ” гэжээ. Гэхдээ Уолл Стрийтийн компаниуд биткойныг сонирхох хандлага нэмэгдэж байгаа бөгөөд ирэх жилээс цахим валютаар тоглогчдын тоо улам өсөх хандлагатай байна.
Эх сурвалж: Coindesk