- Бидний цөөхөн Монголчууд -
Бидний цөөхөн монголчууд төслийн баг монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгийн сумуудад ажилласаар Ногооннуур суманд очсон юм. Сум болгон өөрийн түүхтэй бас их онцлогтой юм.
Биднийг очиход байгаль цаг уурын хувьд бүрхэг байлаа. Тус сум нь Цагааннуур гэсэн 1 тосгон, Бахлаг, Чихтэй, Ховд, Улаанчулуу, Ямаат, Хызылхайын, Хосхарагай, Асгат гэсэн нийт 8 багтай, 1545 өрх, 6313 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 12 сумаас эхнээсээ 3-т ордог. Казах, Урианхай, Дөрвөд гэсэн 3 үндэстэн амьдардаг. Газар нутгийн хэмжээгээр 26-д ордог. Улаанбаатар хотоос 1800 км, Аймгийн төвөөс 100 км зайд байрладаг.
Эмнэлгийн барилгын багагүй хувь нь шатаж балгас болсон.
Увс аймгийн Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Улаанхус, сумдтай, баруун хойд талаараа ОХУ-ын Хош-Агач районтай, хойд талаараа Тува улсын Мөнгөн-Тайга районы Бөхмөрөн совхозтой хил залгадаг. Асгат, Улаан-уул, Дулаанхар, Ховд, Борхаг, Бураат гэдэг газрууд нь ашигт малтмалын арвин нөөцтэй. Цэнгэг устай гэдгээрээ алдарт Ачит нуурын усанд төрөл бүрийн загас элбэг бөгөөд хулс, зэгстэй.
Нуурын сав газар нь аймгийн хэмжээнд хадлан тэжээлээр хангах их нөөцтэй ба газар нутгийн 5 хувь нь ой модтой бас ан амьтан элбэгтэй бөгөөд Ховд багийн нутаг газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Тус багийн Хар арал нь хус, улиас, бургас бүхий ойтой, мөн чацаргана ховор ан амьтан, шувуу, өвс ургамал зэрэг үзэсгэлэнт талбайтай.
Сумын хэмжээнд 182000 толгой малтайгаас 462 тэмээ, 7207 адуу, 10040 үхэр, 61603 хонь, 102793 ямаа байна. Ногооннуур сумын талаар товчхондоо танилцуулбал ийм. Хүн амын ихэнх хувь нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг.
Тус суманд манай багийнхан ажиллахад сайн муу 2 зүйл ажиглагдав.
1.Тус сумын эрүүл мэндийн төв их асуудалтай. Учрыг Ногооннуур сумын халдвартын Их эмч Абай Мухтар бидэнд танилцууллаа. Тэрээр хэлэхдээ: Эрүүл мэндийн төв маань хуучин эмнэлгийн байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Манай суманд улсын төсвөөр 430 сая төгрөгний өртөгтэй баригдсан 20 ортой эмнэлэг 2011 онд ашиглалтад ороод 2012 оныхоо өвөл 2 сард эмнэлгийн зуух дэлбэрсэн юм. Ингээд барилгын багагүй хувь нь шатаж балгас болсон. Тэр үед аймгаас ирсэн мэргэжлийн хяналтын газар буруу ашигласан учир зуух дэлбэрсэн гэдэг хариу гарсан байдаг.
Төсвийн мөнгөөр баригдсан эмнэлэг 6-н сар ажиллаад 6-н жил ажиллахгүй балгас хэвээрээ хуучин эмнэлгийнхээ сууринд үйл ажиллагаа явуулж байна гэлээ.
Ингээд ЗДТГ-аас 20 сая төгрөгний урсгал засвар хийсэн боловч эмнэлгийн халаалт эргээд ажиллаагүй. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Удвал ирж нөхцөл байдалтай танилцаад явж байсан. Аймгийн засаг дарга орон нутгийн сангийн мөнгөөр шийднэ гэсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй. Аймгийн засаг дарга нь болохоор сумын засаг дарга шийдэх ёстой асуудал гээд нэг ёсондоо төсвийн мөнгөөр баригдсан эмнэлэг 6-н сар ажиллаад 6-н жил ажиллахгүй балгас хэвээрээ хуучин эмнэлгийнхээ сууринд үйл ажиллагаа явуулж байна гэлээ.
Тус сумын эмч ажилчид энэ асуудлаар хөөцөлдөөд одоо л нэг шийдэгдэх гэж байгаа гэсэн байдалтай байв. Улсын төсвөөр өндөр өртөгтэй баригдсан эмнэлгийн зуухаа дэлбэлээд хаячихсан нь хариуцлагагүй ч юм. Нөгөө талаас анхаанаасаа чанартай зуух тавиагүй ч байж болох. Хүн амын тоогоороо аймгийн хэмжээнд 3-т бичигддэг сумын иргэдийн хувьд энэ бол асуудал юм.
Эко сургууль болохын тулд хог хаягдлаар сурагчид нь багш нартайгаа хамтраад бүтээлч ажил их хийж.
2. Гэтэл тус сумын бүрэн дунд сургуулийн багш ажилчид бүтээн байгуулалт хийж байгааг харлаа. Ногооннуур сумын сургуулийн захирал Ш.Рая гээд хурдан шаламгай хөдөлгөөнтэй эмэгтэй байх юм. Эко сургууль болохын тулд хог хаягдлаар сурагчид нь багш нартайгаа хамтраад бүтээлч ажил их хийж. 1948 онд байгуулагдсан 70н жилийн түүхтэй сургууль барилга байшин, орчин нөхцөлөө байгаа боломжоороо их сайхан тохижуулсан байлаа.
Гадна талын талбайнхаа хонхорыг чулуугаар янзлаад будчихсан. Хаягдал дугуйгаар хун, төмөр орны толгойгоор хашаа хийчихсэн. Хуучин цонхны материалаар дотуур байрныхаа хүүхдүүдийн эвдэрхий орыг шинэ-чилэн засварлаад, номын болон гутлын тавиур хийсэн. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрэгтэй гээд чийрэгжүүлэх танхимтай болсон байна.
Алс хол баруун хязгаарын сургуульд бүгдийг шинэчлэх хэмжээнд төсөл хэрэгждэггүй ч байгаа нөөц боломжоороо ажиллаад аль болох хүүхдүүдээ тав тухтай орчинд амьдарч сурч боловсроход нь анхаарч байгаа нь тус сургуультай танилцахад харагдаж байлаа.
Ногоон нуур сумын онцлог
- Байгалаас заяасан хадлангийн 5832 га талбайтай тул Баян-Өлгий аймгийг өвс тэжээлээр дангаараа хангаж байна.
- Зэрлэг чацаргана бүхий 1987 га талбайтай
- Ашигт малтмалын асар нөөц баялагтай ба Дарьт, Асгат, Борхаг, Улаануул, Сүнхэг зэрэг газарт ашиглалт, хайгуул явуулж байна.
- Хойд талаараа ОХУ, Тува улстай хил залгадаг.
- Казах, урианхай, дөрвөд гэсэн 3 үндэстэн амьдардаг
- Улсын хэмжээнд эхний 5 нуурт багтдаг Ачит нуур загасны их нөөцтэй.
- Нэн ховор амьтад болох Аргаль, Янгир, Цоохор ирвэс, Алтайн Хойлог, хар тарвага элбэг.
Ногооннуур суманд ажил амьдрал жигд үргэлжлэх боловч байгалийн баялгаа зөв ашиглаж, бүтээн байгуулалтандаа илүү анхаарч ажиллавал тус сум хөгжихөд ойрхон байна.