Венад цуглаад байгаа төлөөлөгчдийн мэдээлснээр ОРЕС-ийн бүх гишүүд болон ОХУ-ын удирдлага энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал нэгдсэн байна. Энэ талаар Иракийн Газрын тосны сайд “Гарцын таналтын хэмжээг өнөөгийн түвшинд хадгална. Өмнө дурдсанчлан гарцыг танах арга хэмжээг зургаан сар биш есөн сар үргэлжлүүлнэ.
Хөдөлшгүй тоо. Гишүүдийн олонх энэ шийдвэртэй санал нэгдэж, дэмжинэ гэдэгт бат итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. ОРЕС холбоотнуудынхаа хамтаар газрын тосны зах зээлийг эргүүлэн хяналтдаа авах зоримог алхам хийснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн ч ажил дуусаагүй гэдэгт санал нэгтэй байгаа аж. Хэдийгээр энэ удаагийн уулзалтын шийдвэр тодорхой байгаа ч ирэх оны зургаадугаар сард дахин уулзаж, хэрэгжилтийн явцын үнэлгээ хийхээр товлосон юм.
Уулзалтын өмнө “Citigroup” болон “Goldman Sachs”-ийн шинжээчид ОХУ-ын шийдвэр тодорхойгүй байгаа тул болгоомжлох хэрэгтэй гэж хөрөнгө оруулагчдад анхааруулж байжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын эрх баригчид хэзээ гарцаа танах арга хэмжээг эцэслэхийг тодорхой болгох хүсэлтэй байгаа аж. Ингэснээр дотоодын олборлогч нартаа стратегийн чиглэл өгөхийг эрмэлзэж байна. Харин Төрийн өмчит “Rosneft” компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин болон “Lukoil”-ийн захирал Вагит Алекперов нар “Ханш 60 ам.доллар давчхаад байхад үргэлжлүүлэн гарцыг хязгаарлах шаардлагагүй” гэж мэдэгджээ.
Б.Дашням