"Монгол Контент" ХХК дуучин С.Гантогоо болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай "Монгол Мюзик" төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Дуучин С.Гантогоо нь сүүлийн таван жилийн хугацаанд БНСУ-ын олон улсын уран бүтээлчдийн "Монтант" байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаад эх орондоо ирж, Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч болж 2-р байранд орсон билээ.
Түүний эх орондоо хийх өөрийн бие даасан уран бүтээлд хамтран ажиллахаар "Монгол Контент" ХХК ийнхүү гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд "Монгол Контент" ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент зэрэг уран бүтээлчийн бүхий л асуудлыг нь хариуцах юм. Харин продюсер Н.Халиун дуучин С.Гантогоогийн уран бүтээлийн продюсерээр ажиллахаар болжээ.
Энэхүү гэрээний талаар "Монгол Контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
"Бидний хувьд энэ нь хөгжмийн салбарт хийж буй томоохон алхам гэж харж байна. Бид олон улсын жишгийн дагуу дуу бичлэг болон бусад холбогдох гэрээг дуучин С.Гантогоотой байгууллаа. Гэрээний хүрээнд "Монгол Контент" ХХК нь дуучин С.Гантогоог уран бүтээлчийн хувьд "өсгөн бойжуулж", дуу хөгжмийн бичлэг, менежмент, тоглолт зэрэг бүхий л үйл ажиллагааг нь хариуцан, зохион байгуулах юм.
Ингэснээр дуучны маань нийгмийн болон эдийн засгийн асуудал шийдэгдэж, зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулан, сайн уран бүтээл хийх боломж бүрдэх юм. Олон шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан чадварлаг продюсер Н.Халиун дуучны маань продюсерээр ажиллаж байгаа тул бид чанартай уран бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Хөгжмийн зохиолч, "Пентатоник" академийн гишүүн продюсер Н.Халиун:
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙГ АЗИД СУРТАЛЧЛАХ ТОМ ЭХЛЭЛ ТАВИЛАА
"Өнөөдөр "Монгол Контент" ХХК анх удаа дуу бичлэг, менежментийн хамтран ажиллах гэрээг уран бүтээлчтэй байгууллаа.
Урьд нь бичлэгийн студиуд хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байсан ч 360° гэрээ буюу барууны жишгээр хийдэг бүхий л хүрээг хамарсан гэрээ хийж байгаагүй. Энэ гэрээний хариуцлага болон үнийн дүн, хамтын ажиллагааны цар хүрээ, хэлбэр маш өндөр хэмжээнд байх болно.
Нөгөө талаас бид Монголын орчин үеийн урлагийг гадаадад, тэр тусмаа Солонгост, Азид сурталчлах том эхлэл тавилаа гэж бодож байна. Учир нь С.Гантогоо Солонгосын орчин үеийн урлагийн тогтолцоонд ажиллаад багагүй хугацааг өнгөрөөсөн. Дэлхийн стандартыг мэдэхийн хувьд С.Гантогоо гэрээний хариуцлага, төлөвлөгөөний талаар нэмэлт дэмжлэг өгч, энэ тогтолцоог Монголд нэвтрүүлье, бидний явсан замаар Монголын компаниуд уран бүтээлчдийг дэмжиж хамтын ажиллагааны гэрээ байгуулаасай гэж хүсч буйгаа хэлсэн." гэлээ.
Дуучин С.Гантогоо:
ЭНЭ ГЭРЭЭ НЬ БНСУ-Д ХИЙЖ БАЙСАН УРАН БҮТЭЭЛИЙН ГЭРЭЭТЭЙ ТӨСТЭЙ
"Энэ удаагийн гэрээ маань Солонгосынхтой төстэй. Ялангуяа нийгмийн талыг бодолцож үзсэн. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг зохицуулснаас гадна, хоёр талдаа хүлээн зөвшөөрөгдсөн гэрээ болж чадав уу гэж бодож байна.
Солонгосын урлаг ямар хэмжээнд явж байгааг хүмүүс мэдэж байна. Монголын урлаг яагаад ийм байж болдоггүй юм бол, яагаад Азидаа гарч болдоггүй юм бэ, бид ямар журмаар яаж явах ёстой гэдэг талаар их бодсон.
"Монгол Контент" компанитай хийсэн гэрээ Монголын урлагийг бас нэг шат ахиулах болов уу гэж миний хувьд дүгнэж байна. Би өөрөөс шалтгаалах бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан ажиллах болно.
Дуучин хүний мөрөөдөл юу вэ. Хит дуу, чанартай уран бүтээл, тоглолт, хүмүүсийн алга ташилт. Дууг маань хүмүүс дагаж дуулах мэдрэмжийг би маш их авахыг хүсч байна. Урьд нь өөрийн биш хүний уран бүтээлээс дуулж байлаа. Үүнээс хойш С.Гантогоо гэж хэн бэ гэдгийг харуулахыг хүсч байна.
Шүтэн биширч явдаг Н.Халиун ахтайгаа хамтран ажиллах болсондоо үнэхээр сэтгэл хангалуун байна. Миний зүгээс хичээж ажиллаж, бусдад үлгэр дуурайл болсон уран бүтээлч байхыг эрмэлзэнэ" гэлээ.