Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка) нь Монгол Улсын Засгийн газартай 2 тэрбум 379 сая иений “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл”–ийн буцалтгүй тусламжийн гэрээг(Grant Agreement: G/A)өнөөдөр байгууллаа.
Тус төсөл нь Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газрын цаашид барих сургуулийн жишиг болохуйц өндөр чанартай ерөнхий боловсролын дөрвөн сургууль барих төсөл юм.
Эдгээр сургуулиудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй, гамшгийн үед хоргодох байр болгон ашиглах боломжтой, байгаль орчинд ээлтэй зураг төслөөр бүх хүмүүст ашиглахад хялбар, түгээмэл загвар (Universal design)-аар барихаар төлөвлөж байна.
Ойрын жилүүдийн Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэн ЕБС-ийн барилга байгууламж шинээр барих ажил гүйцэхгүй байгаагаас хоёр, гурван ээлжээр хичээллэх зэргээр сургуулийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан боловсролын орчин эрс муудаж байгаа нь Монгол улсын тулгамдсан асуудлын нэг билээ.
Шинэ сургууль барих шаардлага хэрэгцээ байхын зэрэгцээ одоогийн сургуулиудын чанарын асуудал бас байгаа ба Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг сайжруулах ажлыг боловсролын салбарын нэг зорилт болгон ажиллаж байгаа боловч бодит байдал дээр сургуулийн барилгыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд аюулгүй, ээлтэй, суралцахад саад бэрхшээлгүй зураг төслөөр барих тал дээр дутагдалтай байдгийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мөн дутмаг байдгаас тоног төхөөрөмж байгаад ч бүрэн гүйцэт ашиглаж чаддаггүй тохиолдол гарч байна.
Мөн гамшгийн үеийн арга хэмжээний тал дээр сургуулийн барилга чанартай байх шаардлагатай байдаг. Тухайлбал Засгийн газрын судалгаагаар нийт 656 сургуулийн 242 сургууль нь газар хөдлөлтөнд тэсвэртэй зураг төслөөр баригдаагүй болох нь судлагдсан ба газар хөдлөлтөнд тэсвэртэй механизмтэй сургуулийн барилгатай болох нь нэг тулгамдсан асуудал юм.
Тус төслөөр ЕБС-ийн хүрэлцээгүй байдалд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Засгийн газар энэ удаа баригдах дөрвөн сургуулийг жишиг сургууль болгон цаашид өндөр чанартай ЕБС барихад нь хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Мөн Жайка нь “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй ба эдгээр хоёр төслийг уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эх, багш ажилчид зэрэг бусад хүмүүс ашиглахад хялбар сургуультай болохыг техник аргачлал талаасаа мөн хөрөнгө оруулалт талаасаа дэмжиж ажилласнаар Монголын сургуулийн орчинг бүхэлд нь сайжруулахаар зорьж ажиллаж байна.
Улсын нэр | Монгол улс |
Төслийн нэр | Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл (The Project for the Improvement of Facilities for Primary and Secondary Education in Ulaanbaatar City) |
Төслийн хугацаа | 3 жил 8 сар (нийт 44 сар) |
Хэрэгжүүлэгч байгууллага | БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар |
Хамрах бүс нутаг | Улаанбаатар хот |