Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-д анхаарал хандуулдаг. Одоог хүртэл эмчилгээний төгс аргыг нээн илрүүлж чадаагүй тул хорьдугаар зууны аймшигт тахал хэмээн нэрлэгддэг ХДХВ, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар 70 сая гаруй хүн халдвар авчээ.
Тэдний тал нь буюу 35 сая орчим хүн амь насаа алдаад байна. Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авдаг бол нийт тэдний 40 орчим хувь нь ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэддэггүй гэсэн тооцоолол бий.
Манай улс сүүлийн хорь гаруй жил ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг тодорхой зорилго уриалгын дор өргөн хүрээнд тэмдэглэдэг. Энэ жил “Бид сэргийлж чадна. Харин та..?” уриатай зохион байгуулна.
Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авдаг бол нийт тэдний 40 орчим хувь нь ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэддэггүй.
Тухайлбал, сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарлан, эрдэмтэн судлаачдын дунд ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг санаачлан эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна. Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа болон явуулж буй үйл ажиллагааны үр дүнг нотолгоонд суурилан танилцуулах зорилготой уг арга хэмжээ нь ДОХ-ын асуудлаарх анхны эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог юм.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Глобаль сан, НҮБ-ын Хүн амын сан, АШУҮИС, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм байна.
Улсын хэмжээний бүх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчдад “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тухай ерөнхий ойлголт, дэлхий дахинд болон Монгол дахь тархалт” сэдвээр мэдээлэл өгнө.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудад ХДХВ, ДОХ-ын халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэргийг төлөвлөжээ.