Нью Йоркийн төвд байрлах Аш барилга буюу одоогийн “Хүрэн барилга”-ын наймаас аравдугаар давхарт Triangle даашинзын компанийн оёдлын үйлдвэр байдаг байлаа.
Ажилчид нь уртасгасан цагаар, долоо хоногийн долоон өдөр ажилладаг байсан бөгөөд хамгийн бага цалингаар цалинждаг байв. Дийлэнх ажилчид нь Итали, Еврей гаралтай цагаач эмэгтэйчүүд байжээ.
1911 оны гуравдугаар сарын 25. Оёдлын үйлдвэрийн агуулахад хэн нэгэн этгээдийн унтраагаагүй тамхины ишнээс болж гал гарав. Гарсан гал нь түймэр болж, оёдлын үйлдвэрийг утаа нөмөрчээ.
Америкийн аж үйлдвэрийн түүхэн дэх хамгийн бараан өдрүүдийн нэг болсон энэ өдөр 146 ажилчин амиа алдсан бөгөөд тэдний 123 нь залуухан эмэгтэйчүүд байсан юм.
Бланк, Харрис нар өмнө нь хоёр ч удаа өөрсдийн үйлдвэрийг шатааж, даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулж байсан “туршлагатай” хүмүүс байсан аж
Хамгийн гол нь энэ аймшигт явдлаас сэргийлэх бүрэн боломжтой байсанд асуудлын гол нь оршино. Ажлын байран дахь аюулгүйн ажиллагааг дагаж мөрдөөгүй, ажил олгогчид аюулгүй байдлыг хангаагүй гэсэн хоёр шалтгааны улмаас дөнгөж 14 настай хоёр охиноос эхлээд Америк мөрөөдөл тээн ирсэн 121 эмэгтэй, 23 залуугийн хамт хорвоог орхижээ.
Үйлдвэр дотор байсан гал унтраах хоолой нь ажилладаггүй, барилгын галын шат нь даац хэтэрсний улмаас нурсан, барилгад байсан дөрвөн цахилгаан шатны ганцхан нь ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн эзэд хулгай гарахаас сэргийлж хоёр хаалганыхаа нэгийг түгжсэн бол нөгөөг нь зөвхөн гаднаасаа онгойдог байхаар тохируулсан байв.
Ингээд нэг удаадаа 12 хүн л тээвэрлэж чадах цахилгаан шат нь дөрвөн удаа хүн зөөгөөд эвдэрч, галаас зугтахын тулд хүмүүс цонхоор үсэрч байсан бол үлдсэн нь угаартаж, шатаж амиа алджээ.
Энэ үед гал унтраах ангийнхан ирсэн хэдий ч тэдний ашиглаж байсан тоног төхөөрөмж хамгийн дээд тал нь долдугаар давхарт буюу үйлдвэрийн яг доод талын давхарт л ус цацаж хүрч байсан гэдэг.
Энэ бүх аймшигтай үйл явдал ердөө 18 минутын дотор болж өнгөрсөн бөгөөд 49 ажилчин галд шатаж, угаартаж, 36 ажилчин цахилгаан шатны нүхэнд унаж, 59 ажилчин цонхоор үсэрч амиа алдсан бол хоёр хүн эмнэлэгт очоод амьсгал хураасан юм
Ийм аймшигтай явдлын эцэст оёдлын үйлдвэрүүдийн ажиллах орчин олон нийтийн анхаарлыг татаж, эрх баригчид ажилчдын аюулгүй байдлыг хангах тухай заалт бүхий хууль баталж эхэлжээ.
Тус оёдлын үйлдвэр нь Макс Бланк, Исаак Харрис нарын эзэмшил байсан бөгөөд тэднийг хүний амь нас хөнөөсөн хэрэгт буруутган шүүх хурал хийсэн хэдий ч удалгүй гэм зэмгүй хэмээн хэргийг хаасан аж.
Triangle даашинзын үйлдвэртэй ижил ажиллах орчин бүхий үйлдвэрүүдэд гал гарах магадлал тун өндөр байдаг байсан хэдий ч хээл хахууль үүний дээр нь байлаа.
Тийм ч учраас хотын захиргаанаас үйлдвэрүүдэд ажлын байрны аюулгүйн ажиллагааны шаардлага тавьдаггүй байжээ. Үйлдвэрийн эзэд болох Бланк, Харрис нар өмнө нь хоёр ч удаа өөрсдийн Даймонд үйлдвэрийг шатааж, даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулж байсан “туршлагатай” хүмүүс байсан аж.
Хэдийгээр 1911 оны галыг тэд албаар тавиагүй ч гэсэн Бланк, Харрис нар үйлдвэрээ байгуулах үедээ дахиад “шатаах хэрэгцээ” гарч магадгүй гэж үзээд ус цацах систем болон галын аюулаас хамгаалах өөр ямар нэгэн арга хэмжээ авахаас татгалзжээ.
Гал унтраагчид цонхоор үсэрч байгаа хүмүүсийг аврахын тулд тор татсан хэдий ч гурван охин зэрэг үсэрч, тор нь тасарсан харамсалтай явдал болжээ
Түүнчлэн тэд ажилчдаараа боолын хөдөлмөр эрхлүүлж байв. Ажилчид нь өдөр бүр, тасралтгүй 12 цаг ажилладаг байсан боловч тун бага цалинтай ажилладаг байсан аж.
1909 онд Олон улсын хувцасны үйлдвэрийн эмэгтэй ажилчдын холбооноос цалин нэмж, ажлын цагийг богиносгохыг шаардан тэмцэж байсан түүхтэй.
Харин тэдний тэмцлийг эсэргүүцэж, жагсаалд оролцогчдыг баривчлуулахаар цагдаа нарт мөнгө атгуулсан үйлдвэрийн эздийн нэг нь өнөөх л Бланк, Харрис хоёр байжээ.
Гуравдугаар сарын 25-ны өдрийн Бямба гарагийн үд дунд үйлдвэрт гал гарах үеэр 600 гаруй ажилчид байсан гэдэг. Цахилгаан шат нь ажиллахгүй, хоёр хаалганы нэг нь түгжээтэй, нөгөө нь зөвхөн гаднаас онгойдог байсан зэрэг шалтгааны улмаас зарим нь амьдаараа шатаж, зарим нь галаас зугтахын тулд цонхоор үсэрч байлаа.
Гал гарсан давхрын дээд давхруудад ажиллаж байсан ажилчид дээврээр дамжин хажуугийн байр руу оржээ. Харин наймдугаар давхраас зугтаж чадаагүй ажилчид цонхоор үсэрч эхэлснээр байдал улам хүндэрсэн юм.
Гал унтраагчид цонхоор үсэрч байгаа хүмүүсийг аврахын тулд тор татсан хэдий ч гурван охин зэрэг үсэрч, тор нь тасарсан харамсалтай явдал болжээ.
Энэ бүх аймшигтай үйл явдал ердөө 18 минутын дотор болж өнгөрсөн бөгөөд 49 ажилчин галд шатаж, угаартаж, 36 ажилчин цахилгаан шатны нүхэнд унаж, 59 ажилчин цонхоор үсэрч амиа алдсан бол хоёр хүн эмнэлэгт очоод амьсгал хураасан юм.
Үйлдвэрчний эвлэлээс дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Нью Йоркийн Тавдугаар өргөн чөлөөнд жагсаал зохион байгуулж, нийт 80 мянга гаруй хүн оролцжээ. Хэргийн дараа эрх баригчид тухайн жилийнхээ аравдугаар сард Сулливан-Хоеэйн хуулийг баталснаар АНУ-д анхны Галаас урьдчилан сэргийлэх хороог байгуулсан юм.