Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгах давлагаа Азийг чиглэж байгааг олон улсын ажиглагчид онцоллоо. Учир нь БНСУ-ын Төв банк 2014 оноос хойш бодлогоо чангатгасан Азийн хамгийн анхны томоохон Төв банк болж байгаа юм. Пүрэв гарагт тус улсын Төв банк бодлогын хүүгээ 1.5 хувьд хүргэж нэмэгдүүллээ. Гэхдээ БНСУ-ын Төв банкны тэргүүн И Жү Ёл "Дахин бодлогоо чангатгахад төдийлөн яарахгүй" гэдгээ илэрхийлсэн байна. Улмаар цаашид бодлогоо тогтвортой түвшинд барих төлөвтэй байгаа юм. "Урт хугацааны турш инфляц тогтвортой түвшинд хадгалагдсаар ирсэн.
Гэхдээ мөнгөний бодлогоо чангатгах үйл явц аажмаар Азийг чиглэх болно" гэж “Nomura Holdings”-ийн шинжээчид үзэж байна. Өрийн хэмжээ өсөж байгаа учраас Азийн бодлого тодорхойлогчид эдийн засгийн хурдацтай өсөлтийг ашиглан бодлогын хүүгээ түүхэн доод түвшнээс нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг өсгөснөөр дотоодын эрэлт, зээлийн хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байна. Улмаар дэлхийд эдийн засгаараа хоёр, гуравдугаарт бичигддэг БНХАУ, Японы Төв банкны шийдвэр анхаарал татаж байна. БНХАУ-ын Төв банк инфляцаас илүүтэй санхүүгийн систем дэх эрсдэлийг хязгаарлахад анхаарлаа хандуулж байгаа ажээ. Харин Японы инфляц зорилтот хоёр хувьд хүрэхэд хэтэрхий хол байгаа юм.
Шинжээчдийн хувьд Азид бодлогын хүүгээ өсгөх магадлалтай дараагийн улсаар Малайз болон Филиппинийг нэрлэж байна. Эдийн засаг нь огцом өсөөд байгаа Малайз улсын Төв банк ирэх оны нэгдүгээр сард хийх уулзалтаараа бодлогын хүүгээ өсгөж магадгүй байгаа юм. Тодруулбал, тус улсын экспорт сэргэж, өрхийн зарцуулалт өссөнтэй холбоотойгоор эдийн засаг нь өнгөрсөн улиралд 6.2 хувиар өсжээ. Энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэхдээ Төв банкных нь тэргүүн бодлогын хүүг чангатгахаас илүү тогтвортой барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Харин Филиппинийн хувьд III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн нь жилийн дүнгээр 6.9 хувиар өсжээ. Тиймээс тус улс бодлогын хүүгээ өсгөхөд бэлэн гэдгийг Олон Улсын Валютын Сан анхааруулсан байна. Хэдий тийм боловч Азийн Төв банкны тэргүүн нар Холбооны Нөөцийн банк ирэх онд бодлогын хүүгээ хэдэн удаа өсгөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа аж. Учир нь 2015 оны эцсээс эхлэн Азийн улсууд АНУ-ын Төв банкны шийдвэрийг харгалзан бодлогын хүүд өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэж байгаа юм. “HSBC Holdings”-ийн Азийн эдийн засгийн салбар хариуцсан тэргүүн "БНСУ-ын Төв банк мөнгөний бодлогоо чангатгах үйл явцыг Азид эхлүүллээ" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Б.Ариунболд