2018 оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийг суудлын зэрэглэлээс хамаараад 3200-33000 рубль буюу өнөөдрийн ханшаар 133 мянгаас 1,3 сая төгрөгөөр үзэх боломжтой байна.
Харин финалын тоглолтыг 7040-66000 рублиэр буюу 293 мянгаас 2,7 сая төгрөгөөр үзэх боломжтой.
Тоглолтын шат ахих тутам үзвэрийн тасалбарын үнэ нэмэгдэж байгааг дээрх хүснэгт харуулжээ.
Та үзэхийг хүссэн тоглолтынхоо тасалбарын үнийг ханшийн хөрвүүлэгчээр төгрөгт хөрвүүлэн харах боломжтой.
Мөн тасалбар авахыг хүсвэл http://www.fifa.com/worldcup/organisation/ticketing/index.html сайтаар нэвтрэн бүртгүүлээд цахимаар захиалах боломжтой юм байна.
Тасалбар худалдаалах хугацааг гурван ээлжид хуваасан бөгөөд эхнийх нь 2017 оны есдүгээр сарын 14-аравдугаар сарын 12, арваннэгдүгээр сарын 16-28-нд явагдаж дуусчээ. Энэ хугацаанд 622 117 тасалбар зарагдсан байна.
Эхний ээлжид тасалбар авах 3,4 сая хүсэлт ирсэн бөгөөд хуулийн байгууллагыг байлцуулан санамсаргүй түүврийн аргаар тасалбарын ялагчдыг тодруулжээ.
Хоёрдугаар ээлжийн тасалбарын захиалгыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-наас 2018 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал, 2018 оны гуравдугаар сарын 13-дөрөвдүгээр сарын 3-ныг дуусталх хугацаанд цахимаар авна.
Мөн сүүлийн ээлжний захиалгыг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-долоодугаар сарын 15-ны хооронд авах юм байна.
Та дэлгэрэнгүй заавартай энд дарж танилцана уу.