Санхүүгийн Зохицуулах Хорооноос давхар бүртгэлийн журмыг баталснаар гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монголд, мөн Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаадад үнэт цаас гаргах боломжтой болж байгаа юм.
Одоогоор Канад, Хонгконг, Австрали, Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компани Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд томоохон компаниудаас “Turquoise Hill Resources” компанийг онцолж болохоор байна. Тус компанийн “Оюу Толгой”-ийн гүний уурхайд хийсэн хөрөнгө оруулалт III улирлын эцэс гэхэд 1.9 тэрбум ам.доллар болжээ.
Бүтээн байгуулалтыг нь 2017 оны эцэс гэхэд бүрэн дуусгахаар тооцоолж байгаа аж. Далд уурхайн анхны олборлолтыг 2020 онд, үйлдвэрлэлийг 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ. “Turquoise Hill Resources”-ийн хувьд энэ онд “Оюу Толгой”-ийн орчимд 3000 метрийн хайгуулын өрөмдлөг хийх зөвшөөрлийг АМГТГ-аас аваад байгаа юм.
Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнхийг алт, зэсийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд бүрдүүлж байна. 11 компанийн талаас илүү хувь нь алт, зэсийн хайгуулын компаниуд байгаа юм. Тухайлбал, “Kincora Copper” компани өнгөрсөн хагас жилд 68.8 сая ширхэг хувьцаа арилжиж нийт 5.9 сая канад долларын хөрөнгө босгоод байгаа юм. Тус компани сүүлд Баян тал талбайн ойролцоо байрлах хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна. Энэ хэсэг нь “Оюу Толгой”-ийн бүслүүрт багтаж байгаа учир үүнтэй дүйцэхүйц хэмжээний нөөц олдох магадлал өндөр гэж дүгнэжээ.
Мөн Алтан нар, Баян хөндий зэрэг алтны хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа “Erdene Resource Development” оны эхэнд Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцаа борлуулах замаар нийт 13.8 сая канад долларын санхүүжилт татаж чадсан байна. “Оюу Толгой”-ийн Хойд Хюго болон Херуга ордуудад тодорхой хувь эзэмшдэг “Entrée Gold” компани “Оюу Толгой”-ийн далд уурхайн IV босоо амны ажлыг 2018 оноос эхлэхээ мэдэгдээд байгаа юм. Энэ нь “Оюу Толгой” компанитай хамтарсан төсөлд хийгдэх анхны томоохон бүтээн байгуулалт болж байна.
Э.Эрдэнэтуяа