Он гараад хөөргөх Falcon Heavy пуужиндаа Теслагийн Roadster загварыг ачиж явуулна хэмээн Маск мэдэгдэж, удалгүй тоглосон юм хэмээн бага зэрэг үл ойлголцол төрүүлжээ. Тэгвэл албан ёсны мэдээллээр SpaceX-ийн ажилтан Ангарагийн тойрог зам руу нисэх Falcon Heavy пуужинд үнэхээр Тесла ачиж явуулна гэдэг нь баттай хэмээн мэдэгдсэн аж.
Удаан хугацаанд хойшилж буй SpaceX-ийн Falcon Heavy пуужин ирэх нэгдүгээр сард дэлхийгээс хөөрөх гэж байна. Маскын таамаглаж буйгаар энэ пуужин нь хөөрөх явцдаа дэлбэрэх магадлал тун өндөр хэдий ч ямар ч байсан дотор нь Тесла ачиж нисгэх аж.
Falcon Heavy пуужин нь сар болон манай нарны аймгийн бусад хэсэг рүү хүнд даацын ачаа тээвэрлэх зорилготой бөгөөд одоо ашиглаж буй Falcon 9 пуужин нь хамаагүй жижиг учраас ачаа тээвэрлэх, хүн тээвэрлэх хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй юм.
Маскын хэлснээр Ангараг руу хөөрөх SpaceX-ийн анхны пуужинд Тесла Roadster ачиж гаригийн тойрог зам руу нисэх аж. Falcon Heavy пуужин нь өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг пуужин бөгөөд хүн төрөлхтнийг сар руу, Ангараг руу хүргэх юм.
Эх сурвалж: Mashable