Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд цахилгаан машин бүтээхэд их хэмжээний хөрөнгө зарцуулах болов. Тесла компани гэхэд зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж байна.
Тэгвэл бизнесийн гарааг эхлээд удаагүй Sondors олон нийтээс санхүүжүүлсэн компани Лос Анжелесийн авто шоунд өөрсдийн гурван дугуйтай, 10 мянган ам. долларын үнэтэй цахилгаан автомашинаа танилцуулжээ.
Эцсийн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн хүсэлтээс шалтгаалан 120-320 километр зай туулах чадалтай батарейны сонголттой байх юм байна. Компани 2019 он гэхэд олон нийтээс санхүүжилтээ бүрэн босгож чадвал анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Mashable