Дэвжих трейд ХХК-ийн харъяа үндэсний хувцасны “Силк капитал” салоны захирал Н.Ариунбилэгийг ярилцлагын зочноор урилаа. Үндэсний хувцсыг материал, ур хийц, загвар дизайны цогц шийдлээр урладаг хэдийнэ хэрэглэгчдийн танил болсон эгэл жирийн ажилсаг эмэгтэй манай энэ удаагийн зочин. Дээлийг нэг хоёр удаа баяр ёслолоор гоёод орхих биш, нямбай чамбай хүн бол нэг насаараа эдлээд үр хүүхдэдээ өвлүүлэх бүтээл болгон урлаж буй “Силк капитал” салоны хамт олны ажил, ур чадвар, сэтгэл мэдрэмж дээр тогтдог аж. Тэр хэрээр үйлчлүүлэгчдээсээ талархлын үгийг харамгүй сонсож, урамтай ажилладаг аз жаргалтай хамт олныг бүрдүүлжээ.
-“Силк капитал” салонаа нээх санаа Танд яаж төрсөн бэ?
-Үндэсний хувцасны салон нээх санааг дотроо агуулаад би хоёр жил гаруй хугацаанд судалж, олон газраар явж байж ажлаа эхлүүлсэн. Манайх гэр бүлээрээ үндэсний хувцсаа хэрэглэх дуртай. Тиймээс сонирхлоо дагаад долоон жилийн өмнө салоноо нээж байлаа. Ээж минь залуугаасаа монгол дээл өмссөн, одоо ч өмссөөр яваа буурал. Салоноо нээснээс хойш эхний дээлнүүдээ ээжийнхээ дээлнүүдийг бодож, тэндээс санаа авч хийдэг байлаа.
-Хувцас загвар Таны мэргэжлийн ажил уу?
-Би эрхзүйч мэргэжилтэй ч үндэсний хувцасны салбарт өөрийнхөө хоббигоор ажиллаж байна.
-Та өөрөө дээлээ оёдог уу?
-Оёно. Гэхдээ одоо оёхоос илүү тухайн хувцасны донж маягийг онож, чимэглэх дуртай. Би энэ ажлаа эхлэхээс өмнө хувцас авсан ч товчийг нь солиод өмсчихдөг, санаандаа нийцүүлж өөрчлөлт оруулчихдаг байлаа. Миний энэ хобби үндсэн ажил дээр минь буугаад, монгол дээлний хэв загварт донжийг нь олсон өөрчлөлтүүд орж байгаа юм болов уу гэж боддог шүү. Эмэгтэй хүний хувьд аливаа зүйлийг гоё байлгах дуртай. Ямар ч захиалга авсан маш их бодож, яавал гоё болох вэ гэж сэтгэж хийдэг.
Орчин үеийн үндэсний хувцасны чиг хандлагыг өнөөдрийн дэлхийн загварын чиг хандлагатай хослуулан хөгжүүлэх нь миний хүсэж, хийж байгаа ажил юм.
-Монгол дээлээ оёод өмсчихдэг эмэгтэйчүүд олон, өөр бусад оёдлын газрууд ч өнөөдөр хаа сайгүй болсон. Тэдгээрээс танай салоны онцлог ялгарал юу вэ?
-Монгол уламжлалаа дагаад Монгол эмэгтэйчүүд бүгд л дээлээ эсгээд оёдог уламжлалтай байсан. Орчин цагт Монгол үндэсний хувцасны загварын чиг хандлага хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдон хүн бүр шинэлэг загварын үндэсний хувцас хийхэд учир дутагдалтай болсон. Иймээс манай хамт олон мэргэжлийн түвшинд ажилладаг.
Миний хувьд гүйцэтгэл өндөртэй, материалын өнгө сонголт, чанар, эсгүүр, оёдол сайн байгаад маш их хичээж, сэтгэл гарган хийх ёстой гэж боддог. “Силк капитал” салон маань энэ чанараараа ялгарч, долоон жилийн хугацаанд байр сууриа баттай эзэлж, өөрийн үйлчлүүлэгчтэй болж чадсан нь гүйцэтгэлийг өндөр түвшинд хийдэг байсных болов уу. Гүйцэтгэл гэж дээлийг тухайн хүний биеийн онцлогт яаж тохируулсныг л хэлнэ. Бидний хийсэн бүтээгдэхүүн нь хэрэглэгч нарын хэрэгцээ, сэтгэл ханамжийг өндөр хэмжээнд хангадаг учраас үйлчлүүлэгчдээс баярласан үгтэй мессэжүүд их ирдэг. Түүндээ их урамшиж явдаг юм.
-Танай дээлнүүдийг ур хийц, материал, загвар бүх талаас нь хэрэглэгчид хүлээн зөвшөөрсөн байна. Харин үнийг нь л хүлээн зөвшөөрөхгүй байх шиг?
-Чанар бол үнийг илэрхийлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Чанартай хувцас оёхын учир нь мэргэжлийн түвшинд, сайн дизайнер, гүйцэтгэл сайтай уран оёдолчид урлах ёстой. Хувцсыг сайн материалаар хийж байж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж өгдөг. Энэ бүхэн нэгдэж, бүтэн баг ажиллаж байж гүйцэтгэлийн өндөр түвшний нэг дээл бүтдэг. Тэгэхээр бодит байдлаас давсан өндөр үнэтэй биш гэж хэлнэ. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн ихэнх хувь нь эргэн ирж, байнгын үйлчлүүлэгч болдог. Энэ л бидний ажлын үнэлгээ болов уу.
-Дээлнийхээ материал, гоёл чимэглэлийн зүйлсийг хаанаас авчирч байна вэ?
-Үндэсний хувцсыг эрт дээр үеэсээ олон төрлийн гоёл чимэглэлээр чимдэг байсан ард түмэн шүү дээ. Манай хамт олон ч гэсэн энэ уламжлалаа даган, олон төрлийн гоёлыг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулан, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг эрхэм болгодог.
Материалын хувьд товчны чулуугаа Тайвань, Япон, Тайландаас, торго, бөс бараагаа Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудаас хамгийн сүүлийн үеийн шинэ загварын торго бөс барааг авчирч, бүтээгдэхүүнээ “үйлдвэрлэдэг”. Бид сайн чанарын материал, гоёл чимэглэлийг бүтээлүүддээ ашигладаг. Хүний дээдийн гоёлдоо өмсөх хувцсыг сайхан зүйл бодож, эерэг энерги шингээж оёорой гэж хүмүүстээ захидаг.
-Торго зохидоггүй хүн гэж байдаг уу?
-Яалаа гэж, торго маш гоёмсог, үнэ цэнэтэй материал шүү дээ. Өнгө донжийг нь олсон байхад торго шиг гоё материал байхгүй. Торго олон янз байдаг. Жишээ нь, хатуу, зөөлөн, жинхэнэ, хуурамч гэх мэт. Манайхан бол хуурамч торго, жинхэнэ торго гэж л ялгаад байх шиг байна. Торго бол үнэтэй, хээ болгон нь давтагдашгүй материал юм. Хуурамч торго манайд их байгаа учир хүмүүс торго зохидоггүй гэсэн ташаа ойлголттой болсон байх.
Он оны загварын чиг хандлага ямар байна, тэр элементүүд манай үндэсний хувцсанд ч тусгалаа олоод явдаг.
Жинхэнэ сайн торгыг даавуу, ноолуур, тортой хослуулж оёвол бүтээгдэхүүн маань сайхан болно. Гоё юманд дургүй хүн гэж байхгүй дээ. Торгыг төрөл бүрийн ангийн үстэй хольж, монгол үндэсний хувцасны элемент оруулаад хувцас урлахад дахин давтагдашгүй болж байгаа юм. Торгыг ноолууртай хослуулж,хувцас урлах нь миний мөрөөдөл. Учир нь Монгол орон ноолуурын баялаг нөөцтэй. Тиймээс зөөлөн торгыг ноолууртай хослуулбал дэлхийд өрсөлдөх байх гэж боддог.
-Манай үндэсний хувцасны загварын чиг хандлага цаашид ямар байх бол?
-Он оны загварын чиг хандлага ямар байна, тэр элементүүд манай үндэсний хувцсанд ч тусгалаа олоод явдаг. Би хүмүүсийг үндэснийхээ дээл, хувцсаа өдөр тутамдаа хэрэглээсэй гэж боддог. Орчин үеийн үндэсний хувцасны чиг хандлагыг өнөөдрийн дэлхийн загварын чиг хандлагатай хослуулан хөгжүүлэх нь миний хүсэж, хийж байгаа ажил юм. Жишээ нь, эмэгтэйчүүд цамцны оронд монгол элемент орсон торгон цэвэр даавуун цамцнуудыг өмссөн байхад их өвөрмөц харагддаг. Энгийн хэр нь хээнцэр хантаазуудыг пиджак, жилетний оронд хэрэглэж яагаад болохгүй гэж. Манай үндэсний хувцас маш загварлаг, загвар нь хаана ч гологдохгүй.
-Монгол дээлний босоо зах Ази, Европ хувцсанд их харагдах болсон байна?
-Монгол дээлний зах өндөр, босоо учир ямар ч хүнийг хээнцэр харагдуулдаг. Загварын ертөнцийнхөн тэр элементийг хувцсандаа шингээсэн байдаг л даа. Орчин үеийн загварын чиг хандлагыг оруулж, монгол дээлний элемент шингэсэн хувцас урлавал дэлхий сонирхох байх гэж боддог. Манай салоноос үндэсний хувцсыг Европ загвартай хослуулан хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авах нь элбэг байдаг.

-Та өөртөө үнэ цэнийг хэр зэрэг шингээсэн гэж үздэг вэ?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээх Монгол ардын үгийг бодож, хэрэгжүүлж амьдарвал үнэ цэнэ өөрөө бий болно. Би өөрийнхөө хэмжээнд үнэ цэнийг бий болгосон гэж боддог юм. Эмэгтэй хүн дотоод итгэл үнэмшилтэй, өөртөө итгэлтэй, маш хичээнгүй, мэриймтгий, зорилготой, өөрийн гэсэн байр суурьтай, хүмүүст хүртээмжтэй байвал үнэ цэнэ түүнд оршдог.
ЭМЭГТЭЙ ХҮН ЭРХ ТАНХИ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-Дизайнер, оёдолчдынхоо багийг Та яаж бүрдүүлэв?
-Манайх дизайнер, оёдолчдоо бүгдийг нь нарийн сонгон шалгаруулалтаар авдаг. Бид сайн бүтээгдэхүүн хийхийн тулд сайн ажилчидтай байх хэрэгтэй. Тиймээс бид мэргэжлийн сургууль төгссөнөөс гадна, багаар ажиллах чадвартай, эерэг сэтгэлгээтэй ажилчдаар багаа бүрдүүлдэг.
-Хүүхдүүддээ Та юу гэж зааж сургадаг вэ?
-Манайх гурван охин, нэг хүүтэй. Учиргүй номлож, сургаад байдаггүй. Та дөрөв өөрсдөө хичээ, сайн бод, сэтгэ. Хийнэ гэсэн ажлаа жин тан гүйцэтгэ гэж хэлдэг. Манайх гайгүй сурлагатай, хүмүүжилтэй хүүхдүүдтэй гэж л боддог. Манай хүүхдүүд бүгд өөрийнхөө мэрийлтээр, гадаадад өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа орцгоосон. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ нэг их эрхлүүлдэггүй. Хайр нь дотроо хал нь гаднаа гэж ухаант ардын үг байдаг даа.
-Эмэгтэй хүн бие даан бизнес хийхэд ямар байдаг вэ?
-Эхний гурван жилд байр сууриа олох гэж нэлээд зүдэрсэн. Цалин мөнгөө тавихад ч амаргүй байсан үе бий. Гэхдээ би зээл аваад ч хамаагүй цалингаа хугацаанд нь тавьдаг байлаа. Манай нөхөр “Эмэгтэй хүн өөрийнхөө сонирхолтой ажлыг хийгээд, санхүүгийн эрх чөлөөтэй байх ёстой. Эрэгтэй хүнээс хараат байх ёсгүй” гэж хэлдэг. Тэр утгаараа миний санааг дэмжиж, “Силк капитал” салоноо нээхэд минь тусалсан.
Эмэгтэй хүн өөрийнхөө сонирхолтой ажлыг хийгээд, санхүүгийн эрх чөлөөтэй байх ёстой" гэж нөхөр минь хэлдэг.
Ажлаа эхлээд, хэрэглэгчдэд танигдаж амжаагүй байхад шантармаар зүйлс нэлээд байсан. Бид хичээж, хөдөлмөрлөсөөр байгаад өнөөдрийг хүрлээ. Одоо бол үйл ажиллагаа маань тогтсон. Цаг хугацаандаа цалин, татвар гэх мэт бүх зардлаа өөрийнхөө үйл ажиллагаанаас төлдөг. Бие даан хэнээс ч хараат бус ажиллаж байна. Манай салонд ажилласан хүмүүс гоё сайхныг мэдэрч, юмны үнэ цэнийг ойлгодог болдог. Төгс төгөлдөр, гоё зүйл хийгээд сурчихвал чиний өөртөө бий болгосон үнэ цэнэ нь тэр, хүний сурсан эрдмийг хэн ч булааж авахгүй тул хичээх л хэрэгтэйг ажилчдадаа ойлгуулдаг.
-Үндэсний хувцас урлах нь таны ажил уу, хобби юу?
-Аль аль нь. Ажил хобби хоёр нэгдээд ирэхэд илүү үр дүн гарч байна гэж би ойлгодог. Цааш нь хөгжүүлэх, өргөжүүлэх сайхан санаанууд өдөр бүр төрж байдаг. Мэдрэмж, сэтгэл, хичээнгүй байдал гурав нэгдвэл амжилтанд хүрнэ гэж би боддог.
-Нөхрийнхөө дэмжлэгээр энэ салонаа нээжээ?
-Тийм ээ. Миний нөхөр “Дэвжих трейд” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Сайн ханьтай, сайхан гэр бүлтэй болоод дуртай ажлаа хийгээд явахад өдөр хоног жаргалтай өнгөрдөг. Би дуртай ажлаа хийж яваа аз жаргалтай хүн.
-Ер нь эмэгтэй хүн ямар байх ёстой гэж Та боддог вэ?
-Эмэгтэй хүн мэдрэмжтэй, хичээмтгий, цэвэрч, зорилготой байгаасай. Би тийм л хүмүүжлээр өссөн. Эмэгтэй хүн айлын сайн эзэгтэй, сайн ээж байхад хүндлэл ирж, аяндаа үнэ цэнэ бий болно. Эмэгтэй хүн эрх танхи, өөртөө итгэлтэй, хариуцлагатай байх ёстой. Охиддоо ч тэгж сургасан. Мэдрэмж маш чухал. Мэдрэмж дээр харилцаа явагдаж байдаг. Жижигхэн зүйлд ч мэдрэмж харагддаг. Заавал үнэтэй хувцас өмсөх албагүй. Өөртөө зохисон, эрүүл, цэвэрхэн хувцаслах хэрэгтэй юм.
-Хүн бусдад заавал гоё харагдаж байх ёстой юу. Гоё харагдахын тулд их хичээл зүтгэл хэрэгтэй юү?
-Хичээх хэрэггүй. “Мэдрэмжтэй бай” гээд байгаагийн учир тэр. Өөртөө байгаа зүйлийг цэвэрхэн, зөв хэрэглэж, гамтай байж, өөрийнхөө төсөвт зохицож сурах нь зүйтэй болов уу. Нөгөө талаар ямар ч үнэтэй зүйл хэрэглээд тэр нь өөрт нь зохицоогүй хүн зөндөө л харагддаг. Хувцаслалт бол маш энгийн хэр нь өөрт тохирсон, биед эвтэйхэн донжийг нь олсон байх ёстой болов уу.
ЯПОН ТОРГЫГ ЭНЭ ЖИЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ТРЕНД БОЛГОСОН
-Таны ажлаа явуулдаг гол зарчим юу вэ?
-Төлөвлөгөөтэй амьдардаг, төлөвлөгөөндөө хүрэхийн тулд их чармайдаг. Өмнө нь бид Солонгос, Хятадаас торго, бөс бараагаа нийлүүлдэг байсан. Японы кимоно хийдэг торгыг хараад “Яагаад япон торгоор монгол дээл оёж болохгүй гэж” гэж боддог байлаа. 2017 онд Япон торгоор монгол дээл оёно гэсэн зорилт тавиад, энэ санаагаа биелүүлсэн. Япон торгыг энэ жилийн үндэсний хувцасны тренд болголоо. Япон торгоны хээ нь гар аргаар зурж, оёсон нэг ширхэгээс нэг л байдаг. Тэр торгоор эмэгтэйчүүддээ дээл оёж өгч байна. Япон торгоор хийсэн дээлнүүд нь нэг өнгө, нэг хээнээс нэг ширхэг байдгаараа онцлогтой. Ер нь манай загварууд цөөн тоогоор хэрэглэгчдэдээ зориулж хийгддэг. Бидний бодож, сэтгэж багаараа гаргасан загварыг шууд хуулбарласан байдагт харамсдаг.
-Үндэсний дээл хувцас, дээлээ сайхан оёж байгаа охид маань манай баялаг байх, тийм үү?
-Тийм ээ. Оёдол бол маш нарийн мэргэжил. Сайн оёдог эмэгтэй бол аль ч оёдлын салон, үйлдвэрт очоод өөрийгөө шалгуулахад ажилд орох боломжтой. Жишээ нь, миний мэдэх эмэгтэй Швейцарь улсад хуримын хувцасны салонд ажилладаг. Энэ бол дэлхийн хаана ч гологдохгүй мэргэжил.
-Дээлний загвар хуучирна гэж байдаг уу?
-Монгол үндэсний хувцасны үндсэн загвар хэзээ ч хуучрахгүй. Манай үндэсний уламжлалт хувцаснууд маш эрхэмсэг байдаг. Гэхдээ Монгол үндэсний хувцасыг дэлхийн загварын чиг хандлагад нийцүүлэн байнга хөгжүүлэхийг хүсч ажилладаг.
-Таны бахархал юу вэ?
-Би дуртай ажлаа хийж явна. Сайхан гэр бүл, гар сэтгэл нийлсэн хамт олон минь байна. Чин сэтгэлээсээ ханддаг найз нөхөд минь байна. Энэ л миний бахархал. Хүн эд хөрөнгө, эрх мэдлээр хэзээ ч бахархдаггүй юм билээ. Ажлын байр бий болгож, олон хүнийг цалинжуулаад, татвараа төлөөд явж байгаагаа энэ нийгэмдээ хүлээсэн миний үүрэг гэж боддог юм. Эхлүүлсэн бизнес тогтвортой яваа нь л миний амжилт, бахархал юм болов уу.
-Та тасралтгүй эрэл хайгуул хийж байдаг хүн бололтой?
-Тийм шүү. Миний ажил бол эрэл хайгуул. Амралтаараа гадаад орнуудаар явж, тэр улсын хувцасны чиг хандлагыг сонирхож, сайн хувцас яаж бүтсэнийг судалж, загварын чиглэлийн нэвтрүүлгүүд үзэж, ном уншиж, хувцасны түүхийг уншдаг. Тэгж харьцуулж байж гоё, сайн загвартай хувцаснууд гарна. Хүнд сайн хувцас хийж өгч байгаа нь энэ салоны хариуцлага. Хувцас бол хоолтой ижил чухал хэрэглээ. Хувцасны загвар хөөхөөс гадна материал нь эрүүл байх ёстой. Сайхан зүйл хараад, сайхан зүйл бодоод, бүхнийг сайхнаар төсөөлж, ихийг хийхийг эрмэлзэж явна.
-Дээлний энэ жилийн загварын чиг хандлага ямар байх вэ?
-Булга, халиу болон үслэг эдлэлийг торготой хослуулан, чимэглэсэн загварууд нь энэ өвлийн гоёлын чиг хандлагыг тодорхойлж байна. Тиймээс өөрийн загварууддаа үслэг эдлэлийг түлхүү оруулж өгч байна.
-Удахгүй шинэ жилийн үдэшлэгүүд эхэлнэ. Баярын үдэшлэгтээ дээлээр гоёсон хүн байдаг ч дээл өмсөх нь зохисгүй гэх хүн ч байдаг юм билээ?
-Гоёлын даашинзнуудад Монгол үндэсний хувцасны элементүүдийг шингээж, урлавал харин ч тансаг болдог.
-Цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.