Шинэ зууны эхэнд Мюнхений “Бавари” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Бразилийн довтлогч Жоване Элбер Бундеслигт дөрвөн удаа аваргалж, 2001 оны Аваргуудын лигт түрүүлж, Германы хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг легионеруудын нэг болсон юм. Түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.
-Жоване, та Аваргуудын лигт одтой тоглодог байсан. “Champions League” таны хувьд ямар байр суурь эзлэх тэмцээн байв?
-Аваргуудын лигийн цомыг өргөх нь дэлхийн аварга болохтой адилхан. Би ядуу гэр бүлд төрсөн. Над шиг гарал үүсэлтэй бразил хөлбөмбөгчдийн хувьд өөрийгөө олонд таниулах ганц боломж нь “Бавари”, “Манчестер Юнайтед”, “Барселона” зэрэг том багтай гэрээ байгуулан Евроцомын тэмцээнд амжилттай тоглох явдал байлаа. 2001 оны финалд “Валенси”-г хожсоныхоо дараа бид хоорондоо “Жинхэнэ ялалт гэж энийг хэлдэг юм байна” гэж ярилцаж билээ.
-Харин 1999 оны Барселоны финал сайнаар дурсагддаггүй нь лавтай?
-Би гэмтлийн улмаас шигшээ тоглолтод оролцоогүй ч тэр хожигдлыг маш хүндээр хүлээж авсан. Тийм болохоор Барселоны “хар финал”-ыг дурсах дургүй.
-“Бавари” 2010 улирлын шигшээ тоглолтод бас л “Интер”-т хожигдсон. Шилдэг бүрэлдэхүүн нь байгаад ч бараагүй.
-Иймэрхүү хүч тэнцүү өрсөлдөөнд санамсаргүй явдал л бүхнийг шийддэг. Сайхан тоглолт, хүчтэй бүрэлдэхүүн бол түрүүлэхэд хангалттай шалтгаан биш.
-“Бавари”-гийн удирдлагуудын баримтлах бодлого өөрчлөгдсөнөөс болж таныг явуулсан. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тийм ээ, “Бавари”-д би болон бразилчууд хэрэггүй болсон учир надад орон зай үлдээгүй. Нэг зүйлийг хэлэхэд үүнээс хойш “Бавари” хоёрдугаар зэрэглэлийн баг болсон.
Сайхан тоглолт, хүчтэй бүрэлдэхүүн бол түрүүлэхэд хангалттай шалтгаан биш.
-Өнгөрсөн дэлхийн аваргын үеэр та юу хийж байв?
-Телевизийн тайлбарлагч.
-Мундиальд оролцож үзээгүйдээ харамсдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Уг нь “Франц 98”-д оролцох боломж байв. Даанч миний байрлалд Роналдо, Ривалдо, Бебето нарын дэндүү сайн довтлогчид өрсөлдөж байсан юм.
-Таныг бүжигчин болсон гэж сонссон юм байна?
-Тийм ээ, “Let’s Dance” шоунд мэргэжлийн бүжигчин Изабелла Эдвардсоны хамт оролцож, гуравдугаар байр эзэлсэн.
-Дасгалжуулагчийн авьяасаа сорьж үзэх юм сан гэж боддог уу?
-Би төрөлх хотынхоо “Лондрина” клубийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагчийн албыг зэрэг хашдаг. “Лондрина”-гийн өсвөрийн багийн 55 хүүхдэд хөлбөмбөг заадаг ажилтай. 15 настайдаа эндээс хөлбөмбөгчний гараагаа эхэлж, “Милан” явах хүртлээ тоглосон юм. Ядуу буурай, өнчин хүүхдүүдэд тусалж, хөлбөмбөгчийн хувьд гарыг нь ганзаганд хүргэх нь миний үүрэг.
НЭРИЙН ХУУДАС:
- Бүтэн нэр Жоване Элбер де Соуза.
- 1972 оны долдугаар сарын 23-нд Бразилийн
- Лондрина хотод төрсөн. Биеийн өндөр 182 см. Довтлогч. 2006 онд зодог тайлсан.
ТОГЛОЖ БАЙСАН БАГУУД:
- 1990-1991 Милан (Итали) 0 тоглолт (0 гоол)
- 1991-1994 Грассхопперс (Швейцарь) 69 (41)
- 1994-1997 Штутгарт (Герман) 87 (41)
- 1997-2003 Бавари (Герман) 169 (92)
- 2003-2005 Лион (Франц) 30 (11)
- 2005 Борусси.М (Герман) 4 (0)
- 2006 Крузейро (Бразил) 21 (6)
- Бразилийн шигшээд 1998-2001 оны хооронд 15 тоглож, долоон бөмбөг оруулсан.
АМЖИЛТ:
- 1994 оны Швейцарийн цом,
- 1997, 1998, 2000, 2001, 2003 оны Германы цом,
- 1997,1998, 1999, 2000 оны Германы лигийн цом,
- 2004 оны Францын супер цом,
- 1999, 2000, 2001, 2003 оны Германы АШТ,
- 2004, 2005 оны Францын АШТ-д тус тус түрүүлсэн. Мөн 2001 оны Аваргуудын лиг, Тив хоорондын цомд аваргалжээ.
ХУВИЙН АМЖИЛТ
- 1994 оны Швейцарийн лиг,
- 2003 оны Бундеслигийн мэргэн буучаар шалгарч, Германы хөлбөмбөгийн бүх үеийн шилдэг гадаадын довтлогчоор тодорчээ.