"Карма буюу Үйлийн үр" сэдэв дор богино хэмжээний уран сайхны кинонуудыг нэг бүтээл дор нэгтгэн, "БУМЕРАНГ" хэмээх антологи кино бүтээхээр ажиллаж буй зургаан найруулагчийн танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Энэхүү төсөлд найруулагч П.Дэлгэрбаяр драм, Ч.Батбаяр био буюу намтарчилсан кино хийх юм.
Найруулагч Чулуунбатын БАТБАЯР
Соёлын тэргүүний ажилтан найруулагч Чулуунбатын Батбаяр нь 1999 онд Кино урлагийн дээд сургуулийг УГЗ кино найруулагч Ж.Бунтарын удирдлага дор найруулагч мэргэжлээр төгссөн. Түүний "Донор" уран сайхны кино АНУ дахь "Монгол фильмс дистрибьюшн" компаниар дамжуулан олон улсын кино наадмуудад оролцож байгаа аж.
УРАН САЙХНЫ КИНО
- "Зүрхний төлөөс"
- "Өрөмний өт"
- "Зүүдний үргэлжлэл"
- "Эзэнгүй бөгж"
- "Донор"
- "Мөрөөдлийн хөлөг онгоц" олон ангит киноны ерөнхий найруулагч, продюсерээр ажилласан.
- Япон Монголын хамтарсан "Бөртэ Чоно",
- Якут Монголын хамтарсан "Чингэс хаан",
- "Хязгааргүй УСК",
- "19" УСК зэрэг кинонд найруулагчаар ажилласан.
Найруулагч Пүрэвдоржийн ДЭЛГЭРБАЯР
Найруулагч П.Дэлгэрбаяр нь "Бэрс" кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн. 2000-2001 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, найруулагчаар, 2001-2002 онд Монголжин студид туслах найруулагчаар, 2002 оноос "Absolute pictures" студийг байгуулж өнөөг хүртэл ажиллаж байна. 48 цаг богино хэмжээний кино наадмын хоёр удаагийн тэргүүн байр, нэг удаагийн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.
Түүний "Эзэгнэгч" богино кино нь "Filmapoloza" наадмын шилдэг 10 кинонд шалгарч, Каннын наадамд оролцож байв.
УРАН БҮТЭЭЛҮҮД
- "Найзууд"
- "Тушаал"
- "Төрийн дайсан"
- "Амьдрал төсөл"
- "Дурлалын гэмт хэрэг"
- "Илд цэцэг" зэрэг УСК-нд найруулагчаар
- "Хайрлаж болох уу?" зураглаачаар
- "Найзууд"
- "Тушаал"
- "Морь минь давхи"
- "Хайрлаж болох уу?" УСК-нд жүжигчнээр ажилласан.