АНУ-ын Дээд шүүхээс Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан аяллын хоригийг дэмжлээ. Энэхүү хоригийн хүрээнд Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Йемен гэсэн мусульман шашинтай зургаан орны иргэд АНУ-д зорчих эрхгүй болох юм.
Дээд шүүхийн есөн шүүгчийн долоо нь энэхүү шийдвэрийг дэмжсэн байна. Ийм шийдвэр гарснаар доод шатны шүүхэд дэмжигдээгүй ч гэсэн тушаалыг бүрэн хэрэгжүүлж эхлэх боломжтой болж байгаа аж.
Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн есдүгээр сард энэхүү хоригийнхоо шинэчилсэн хувилбарыг танилцуулж байсан юм. Харин шийдвэрийг эсэргүүцэгчид Мусульманчуудад чиглэсэн хориг арга хэмжээ нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байна гээд Засгийн газрын тайлбарлаж байгаа шиг аюулгүй байдлыг ч хангаж чадахгүй гэсэн байна.
Гэхдээ Виржиниа болон Калифорни мужуудад дээрх асуудлыг шүүх шатанд хэлэлцэж байгаа учраас хэдэн сарын дараа дахин Дээд шүүхэд асуудал сөхөгдөж магадгүй юм.
Эх сурвалж: Telegraph