Эдийн засаг нь хямарч, инфляцын түвшин хурдацтай өсөх болсон Венесуэлийн эдийн засгийг аврах нэг гарц нь өөрсдийн гэсэн цахим валюттай болох гэж Ерөнхийлөгч Мадуро үзжээ.
“Петро” хэмээх цахим валют нь Венесуэлийн байгалийн баялаг болох алмаз, байгалийн хий, алт, газрын тосоор баталгаажих аж. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой бөгөөд хэзээнээс нэвтрүүлэх тухай тэрээр мэдэгдсэнгүй.
Сүүлийн үед цахим валютын эрэлт эрчимтэй өсөж, хамгийн алдартай Биткойны үнэ гэхэд 11 мянган ам. доллар давсан учраас Мадуро энэ шийдэл нь амжилттай болно гэж үзэж байгаа аж. Гэхдээ одоо ашиглаж буй мөнгөн дэвсгэртээ зохицуулж чадахгүй байгаа Засгийн газар цахим валютыг зохицуулж чадах эсэх нь эргэлзээтэй хэмээн Engadget бичжээ.
Эх сурвалж: Engadget