Өнгөрсөн амралтын өдөр Тусгаар тогтнолын ордонд Монголд цор ганц зохиогддог Стартап, IT компаниудын нэгдсэн чуулган болох Unplug болсон билээ. Unplug-ийн Шилдэг Стартап шагналын эзэн болсон Woovoo дижитал сэтгүүлийн ерөнхий редактор З.Болортой сэтгүүлийн талаар ярилцлаа.

Woovoo-г гаднын компани эсвэл гадаад хүмүүст зориулсан гэсэн ойлголт байх шиг. Энэ талаар?
- Зургаан хэл дээрх нийтлэлийг уншихад мэргэжлийн төвшинд, бас технологийн хувьд дуу, өнгө дүрс, зураг гээд бүх талаараа орчин үеийн шийдэлтэй болохоор хүмүүс тэгж боддог болов уу. Бид бас нэг ч контентоо хуулбарлахгүй бүгдийг өөрсдөө бэлддэг.
Шаардлагатай зургийг хүртэл гэрээт зурагчдаараа авахуулах эсвэл худалдаж авдаг. Woovoo бол дэлхийн иргэдийн сэтгүүл юм. Бид зөвхөн Монгол гэж сэтгээд 3 сая хүндээ тааруулж сэтгэх биш, дэлхийн иргэд байх ёстой.
Woovoo-гийн дэлхийг зах зээлээ гэж харсан тэмүүлэл, зорилго нь надад маш их таалагдсан учир би энэ багт нэгдсэн. Woovoo бол цэвэр зуун хувь монгол залуусын оюун ухаанаас гарч байгаа сэтгүүл зүйн бүтээл, монгол залуусын хөдөлмөрөөр бүтэж буй IT-гийн дэвшилтэд технологийн бүтээл гэдгийг онцолмоор байна.
Woovoo-гийн контентын багт туршлагатай хүмүүсээс гадна, 17, 18 настай оюутнууд ажилладаг нь их сонирхолтой санагдлаа. Та багийнхнаа танилцуулаач?
- Зохиолч, хэл бичгийн хүмүүс, сэтгүүлчдээс гадна дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залуус ч бий. Залуусын аливаад хандах хандлага, хэлний мэдлэг чадвар, мэдээлэл боловсруулж байгаа хурд нь үнэхээр чадварлаг.
Нэг цоо шинэ үе залуус бий болгож буй учир тэдний харах өнцөг, хандлагыг шингээх нь чухал. Нөгөөтэйгүүр Woovoo-гийн баг бол дуртай, хийж чаддаг тэр зүйлээ олоод түүнийгээ хийж байгаа хүмүүсийн нэгдэл юм. Бүтэн цагаар болон хагас цагаар ажилладаг зөвхөн нийтлэлч, орчуулагч гэхэд манайх 50 гаруй хүнтэй ажиллаж байна. Ажлын цаг дууссан, амралтын өдөр зэрэг үл хамааран ажлаа хийгээд сууж л байдаг.
Дижитал сэтгүүл зүйн хувьд Woovoo Монголын зах зээлд өрсөлдөгчгүй байгаа гэж харж байна?
- Аялалын сэтгүүл гэдэг утгаараа анхных. Өмнө нь манайд дижитал сэтгүүл гэж гарч байсан ч PDF хэлбэрт хувиргасан л байдаг. Технологийн хувьд дижитал сэтгүүл байгаагүй гэхэд хилсдэхгүй.
Сэтгүүлийг интернет орчинд татаж аваад аль нэг тийш нисэхдээ интернетгүй орчинд унших боломжтой
Woovoo-г та ямар хүмүүст илүү санал болгох вэ?
- Хүмүүс олон хоногоор, эсвэл түр хугацаагаар аль нэг улс руу явахдаа мэдээлэл хайж, очихоосоо өмнөх төсөөллөө бий болгодог. Гэтэл мэдээлэл нь бусдын сэтгэгдэл, танилцуулга төдийхнөөр хязгаарлагддаг.
Woovoо сэтгүүл нь 20 гаруй булангаараа тухайн хотын онцлох зүйлсийг илүү бодитоор хүргэдгээрээ онцлог. Дижитал сэтгүүлийн давуу тал болох уншигч уншихаас гадна харж, сонсож мэдээллээ хүртдэг.
Энэ нь мэдээллийг хүнд хүргэх байдлыг улам бүр сонирхолтой болгож, уншигч тэр сэдвээ маш сайн ойлгох, илүү тогтох тэр шалтгаан болдог. Сэтгүүлийг интернет орчинд татаж аваад аль нэг тийш нисэхдээ интернетгүй орчинд унших боломжтойгоороо манай Woovoo-гийн бас нэг давуу тал байгаа.
Гаднын иргэдийн сэтгэгдэл ямар байгаа бол?
- Монголчуудын тухай төсөөлдөг нийтлэг ойлголтыг өөрийн биеэр ирж үзэж байж л төөрөгдөл байсныг гадныхан ойлгодог. Харин тэдгээр хүмүүс энд заавал ирэхгүйгээр Монгол улс бол дэлхийн жишигт хөгжиж байгаа, ямар ч IT-гийн компанид гологдохгүй технологийн шийдэлтэй сэтгүүл хийж чаддаг гэдгийг Woovoo-гээр дамжуулан мэдэх болов уу.
Нөгөөтэйгүүр манай сэтгүүлийг харсан гаднын хүн Улаанбаатар хотод ирэх сэдэл төрүүлэх гэж бид сэтгүүлээ хийдэг. Сэтгүүл маань сар бүр шинэчлэгддэг учир бид нэлээд баялаг мэдээллийн сантай болоод байна.
Шинэ дугаар гарсны дараа танд үр дүн хэрхэн мэдэгддэг вэ?
- Хаанаас, хэдэн хүн татсан бэ гэдэг тоо маш бодитой гардаг тул үр дүн ер нь их хурдан харагддаг.
Та хэрхэн Woovoo-тэй холбогдсон бол?
- Woovoo компанийн ерөнхий захирал Эрдэнэбаяртай өмнө нь хамтарч ажиллаж байсан. Санаа нэг хүмүүс ямар нэг жимээр холбогддог зарчмаар нэг баг болон ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн зөвхөн Монголыг зах зээлээ биш дэлхий рүү чиглэсэн том зорилгод би нэгдсэн. Би өмнө нь телевиз, сэтгүүлийн салбарт ажиллаж байсан бол энэ удаагийн ажил дижитал хэлбэрийх байсан нь бас шинэ сорилт, шинэ боломж болж байна.
Дэлхийн хэмжээд дижитал сэтгүүлийн хөгжил чиг хандлага ямар байгаа вэ?
- Цаасан хэвлэл зах зээлээс шахагдаж, хүмүүс сошиалаар мэдээллээ авдаг болж байгаа энэ цагт зөвхөн хэвлэмэл сэтгүүл зүй ч биш, телевиз бас яаж хөрвөх, тэсч үлдэх вэ гэдэг асуудалтай тулгарч байна.
Дижитал хэлбэрт шилжих ёстой гэдэг нь тодорхой болсон ч яг яавал хамгийн зөв шийдэл болохыг одоогоор хэн ч олж чадаагүй, янз бүрийн оролдлого хийсээр байна. Үүний нэг шийдэл нь дижитал сэтгүүл юм. Энэ туршилтыг хийхдээ ч бас төгс замналаа ололгүй олон янзаар үзсээр байгаа.
Хүмүүс мөнгө төлж мэдээлэл авахгүй байх болов уу гэж бодсон ч эсрэгээрээ байх жишээний. Ер нь видео урлаг өөрөө мэдээлэл хүргэх хамгийн шилдэг хувилбар болно гэж үзэж байгаа. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээр зөв замналаа олох гэж туршиж байгаа энэ шинэ давалгааны нэг хэсэг болж бид Woovoo сэтгүүлийг хийж байгаа нь манай багийнхны бас нэг бахархал юм.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас
www.woovoo.com