Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг арилгах чиглэлээр 2017-2018 онд хийх томоохон ажил бол Баянхошуу, Ханын материалыг төвлөрсөн дулаанд холбох юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн эхний ээлж Баянхошуу дэд төвийг дулаанд холбох нарийвчилсан тооцоо судалгааг хийжээ.
Энэ ажлыг зуух барихаар төлөвлөсөн 8 сая ам долларын хөрөнгөөр Ханын материалын үйлдвэр орчмын 2.1 км шугамыг өргөтгөж, даралт өргөх насос станц суурилуулах, Баянхошуу дэд төв хүртэл 3.8 км дулааны шугам шинээр татах ажлыг гүйцэтгэх юм.
Ингэснээр 50 гаруй халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ба нийтдээ 100 гаруй Гкал/ц-ийн дулааны хэрэглээ буюу III, IV хорооллын хэмжээний барилгажилтыг төвлөрсөн дулаанаар хангах боломжтой болно. Өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 30.4 тэрбум төгрөг шаардана гэж Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү ярилаа.