Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг арилгах чиглэлээр 2017-2018 онд дараах ажлыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал,
25000 АЙЛЫГ ЦАХИЛГААНААР ХАЛААНА
Агаарын чанарыг сайжруулах бүст байрлах эхний ээлжийн 25000 айл өрхийг цахилгаанаар халаах судалгааны ажлын зураг төслийг хийж дуусжээ.
Энэ ажилд нийт 32.5 тэрбум төгрөг шаардах бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан байна.
Одоогоор тендер зарлаж, сонгон шалгаруулалтын ажил хийж буй юм. Энэхүү ажлаар таван дүүргийн 23 хорооны өрхийг хамруулах бөгөөд шинээр 4800 айлыг эрчим хүчинд холбох аж.
БАЯНХОШУУ, ХАНЫН МАТЕРИАЛЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОНО
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн эхний ээлж Баянхошуу дэд төвийг дулаанд холбох нарийвчилсан тооцоо судалгааг хийжээ.
Энэ ажлыг зуух барихаар төлөвлөсөн 8 сая ам долларын хөрөнгөөр Ханын материалын үйлдвэр орчмын 2.1 км шугамыг өргөтгөж, даралт өргөх насос станц суурилуулах, Баянхошуу дэд төв хүртэл 3.8 км дулааны шугам шинээр татах ажлыг гүйцэтгэх юм.
Ингэснээр 50 гаруй халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ба нийтдээ 100 гаруй Гкал/ц-ийн дулааны хэрэглээ буюу III, IV хорооллын хэмжээний барилгажилтыг төвлөрсөн дулаанаар хангах боломжтой болно. Өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 30.4 тэрбум төгрөг шаардах юм байна.
23000 ӨРХИЙГ САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАНА
Гэр хорооллын 23000 өрхийг 90000 орчим тонн, 2019-2022 онд 43000 өрхийг 150000 орчим тонн боловсруулж сайжруулсан, утаа багатай шахмал түлшээр хангах зорилт тавьжээ. Түүхий хүрэн нүүрсний оронд стандартын шаардлага хангасан түлш хэрэглэснээр нүүрсний хэрэглээ болоод агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах боломжтой аж.
ХАЛААЛТЫН ЗУУХНААС ХАЛДАГ 133 БАРИЛГЫГ ДУЛААНД ХОЛБОНО
Энэ онд 45 зуухаар халдаг 14.8 Гкал/ц дулааны хэрэглээтэй 56 газрыг төвлөрсөн дулаантай холбосон.
Харин 2018 онд нийт 5 байршилд томоохон хүчин чадлын 68 халаалтын зуухнаас хангагддаг 133 барилга, обьектыг төвлөрсөн дулаанд холбох бөгөөд нийт 22.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт шаардах юм.