Их хотын иргэн би өглөө бүр гэрээсээ гараад л бухимддаг. Өвөл, зуны алинд ч ялгаагүй. Замын хөдөлгөөний ачааллаас болж ажлаасаа хоцрох, хулгайч нарт халаасаа тэмтрүүлэхээс эхлээд усан дээгүүр харайх, халтирч унах, угаараар амьсгалж, ханиаданд “дарлуулах” гээд бэрхшээл мундахгүй. Улаанбаатарт ийм зовлон амсаагүй хүн үгүй л болов уу. Өдгөө Улаанбаатар дэлхийн аз жаргалгүй хотуудын жагсаалтын дөрөв, аюулгүй хотуудын 374 дүгээрт жагсаж буй.
Тиймээс өнөө “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн үр дүн юу байв гэж хотын удирдлагаас асууя. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатарыг иргэнээ дээдэлж, өндөр технологид суурилсан, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болгоно гэж нийслэлийн удирдлага хэлсэн. Гэтэл өнгөрсөн жил энэ талаар юу хийв, бидэнд лав харагдсангүй. Гэрэлт гэх гудамж байгуулж, хэдэн хөшөө байрлуулснаас өөр гавьтай зүйл нэрлэж чадахгүй нь.
Нийслэлийн удирдлага ирэх оны төсвөө батлахдаа “Аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулах үе шаттай арга хэмжээний зардал” хэмээн нэг тэрбум төгрөг тусгасан нь олны дургүйцлийг төрүүлэв. Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай болгох, амар тайван, аюулгүй байлгах нөхцөлийг бүрэн хангахын тулд юу хийхээ баримжаалахаар индекс гаргах нь гэж үүнийг ойлгож буй. Гэтэл лавшруулж асуухад тийм биш болоод явчихлаа.
Нийслэлийн ИТХ-ын даргын хэлж буйгаар энэ мөнгөөр багш нарыг урамшуулж, шилдгээр шалгарсан сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэнэ. Тэрбээр “Эвэртэй туулай харсан мэт гайхах хэрэггүйг” сануулаад “Өнгөрсөн жил ч төсөвт ийм хөрөнгө суулгаж байсан. Нэршил нь алдаатай учраас хүмүүст судалгаа хийх мэтээр ойлгогдоод байгаа юм. Үүнийг яваандаа засаж, сайжруулна” гэж нэмж хэлнэ лээ. Тэгвэл өнгөрсөн жил төсөвлөсөн нэг тэрбум төгрөгөөр юу хийснийг асуух нь зүйтэй биз.
Зарим хүн Улаанбаатарын индексийг тооцоолоох программ бүтээсэн гэх. Харамсалтай нь, түүнийг нь олж үзсэн хүн алга. Үзүүлэхийг шаардаад ч амжилт олоогүй гэсэн. Үүнээс гадна Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардалд гурван тэрбумыг төсөвлөжээ. Энэ хөрөнгөөр соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах юм байх. Үндсэндээ “шоу”-дана гэсэн үг. Улсын наадмын нээлт, түүнд зориулсан бүтээн байгуулалтад дунджаар 2.7 тэрбум төгрөг зарцуулдаг байхад хотын удирдлага зугаа, цэнгэлд түүнээс илүү хөрөнгө зарцуулах нь. Агаар, хөрсний бохирдлоос авахуулаад нэн тэргүүнд шийдэх асуудал олон байхад хамгийн сүүлд хийх ёстойг нь онцгойлох шаардлага байна уу.
Ямар ажил хийсэн, үр дүн нь гарсан, эсэх нь тодорхойгүй байхад төсөвт дахин их хэмжээний мөнгө суулгаж, халамж мэт тараахаар зэхэж байгааг хэн нэгний ашиг сонирхол гэж хардах үндэслэл болов. Улаанбаатарын иргэд хэр аз жаргалтай амьдарч байгаа нь илт байхад олон зуун сая төгрөг зарцуулан байж индекс энэ тэрийг гаргах хэрэггүй л баймаар. Татвар төлөгчдийн хуруу, хумсаа хугалан байж олсон мөнгийг сүржин нэртэй даржин ажилд цацахаа болиосой. Энэ хөрөнгөөр ядаж замын цас, мөсийг хуулах ганц машин ч болтугай авбал оршин суугчдад хэрэгтэй сэн.