Олон улсын Олимпийн хороо/ОУОХ/-ноос 2018 оны Өвлийн олимпт ОХУ-ыг оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Оросын эрх баригчид сэргээшийн эсрэг арга хэмжээ авдаггүй, системийг доголдуулсан зэрэг шалтгаанаар ийм шийдвэрт хүрсэн аж.
Гэхдээ сэргээш хэрэглээгүй гэдгээ баталж чадсан Оросын тамирчид Өвлийн олимпт оролцох эрхтэй хэмээн Олон улсын Олимпийн хорооноос мэдэгджээ.
ОУОХ өмнө нь ийм хүнд шийтгэл ноогдуулж байсан тохиолдол байхгүй бөгөөд ОХУ-ын Олимпийн хороог 15 сая ам. долларын нөхөн төлбөр гаргах тушаал өгсөн байна.
Учир нь Оросын сэргээшийн шуугиантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд Олон улсын Олимпийн хорооноос гаргасан зардлыг төлүүлэх, Бие даасан шинжилгээний байгууллага байгуулах зэрэгт энэ мөнгийг зарцуулах юм.
Түүнчлэн Оросын дэд ерөнхий сайд, 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах хорооны тэргүүн Витали Мутког ирээдүйд Олимпийн наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ.
Өвлийн Олимпт оролцохыг хүссэн, өөрсдийгөө сэргээш хэрэглээгүй гэдгийг баталж чадсан Оросын тамирчид “Оросын олимпийн тамирчид” хэмээх нэрийн дор, ийм бичигтэй өмсгөл өмсөж тэмцээнд оролцох бөгөөд медаль хүртсэн тохиолдолд Олимпийн сүлд дуулал эгшиглэх аж.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үндэсний бэлгэ тэмдэггүйгээр тэмцээнд оролцоно гэдэг доромжлол гэж мэдэгдсэн бол ТАСС агентлаг Оросын баг оролцохгүй учраас Өвлийн олимпийг дамжуулахгүй гэсэн юм.
Эх сурвалж: CNN