Бартаат замын хаан уралдаан болох “Дакар Ралли”-ийн 2018 оны ДАШТ ганцхан сарын дараа болох гэж байна. Парисаас Дакар хүртэлх уралдаанаар анх эхэлсэн түүхтэй энэхүү тэмцээн энэ жил 40 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд арав дахь удаагаа Өмнөд Америкт зохиогдох юм.
2008 оны тэмцээн аюулгүй байдлын шалтгааны улмаас цуцлагдаж, 2009 оноос тэмцээнийг Өмнөд Америкт зохиох болжээ. Тэмцээнд мэргэжлийн болон сонирхогч тамирчид бүгд оролцох эрхтэй бөгөөд нийт тэмцээн оролцогчдын 80 хувийг сонирхогчид бүрдүүлдэг аж.
Энэ жилийн тэмцээн 14 шаттайгаар зохиогдох учраас 2018 оны нэгдүгээр сарын зургааны өдөр эхэлж 20-ны өдөр тамирчид барианд орох юм. Перугийн нийслэл Лима хотоос эхлэх уралдаан Боливи улсаар дамжин, Аргентины Кордова хотод өндөрлөх аж.
Ийнхүү Кордова хот анх удаа Дакар Раллигийн барианы хот болж байгаа юм байна.