Таны амьдралд дэм болох ҮЙЛИЙН ҮРИЙН 12 ХУУЛЬ

Сэтгүүлч А.Наранцацрал

Уржигдар

Зургаан найруулагч "Карма буюу Үйлийн үр" сэдэв дор хамтран зургаан өөр жанраар "Бумеранг" хэмээх антологи кино хийж байгаа билээ. 

Энэхүү төслийг "Ноён капитал" ХХК-ийн захирал О.Намжимбаатар санаачилсан бол “Монгол Контент” ХХК  продюсерээр ажиллаж байна. 

Тус кинонд найруулагч Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ч.Батбаяр, Б.Чингүүн нар ажиллах бөгөөд тэд киноны жанруудаас сугалж, нэг сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан киног хийж, бүрэн хэмжээний нэг цогц бүтээл дор нэгтгэхээр болжээ.

Тэгвэл карма гэж юу вэ? Санскрит хэлнээс орчуулбал “үйлдэл” гэсэн утгатай.

Үйлийн үр нь ямар ч үйлдэл эсрэг үйлчлэлтэй гэсэн Ньютоны хуультай ижил утгатай. Бидний бодож, ярьж эсвэл хийсэн бүхэн эргэн үйлчлэх хүчийг бий болгодог. Энэ эргэх хүч нь магадгүй тухайн нөхцлөөс хамааран хэлбэрээ өөрчилсөн, таагүй болсон байж болох ч ихэнх хүн түүнээс зугтах боломжгүй.

Хүн төрөлхтөн үйлийн үр дагавраас зугтах боломжгүй. Үйлийн үрээс айж суухгүйн тулд үйлийн үрийн хуулийн талаар мэддэг байх хэрэгтэй аж. Энэ хууль танд шийтгэл бус бүхэлдээ таныг сурган хүмүүжүүлэх  ач холбогдолтой ажээ.

1.    Агуу хууль

  • "Юу тарина түүнийгээ хураан авна"... Үүнийг шалтгаан ба үр дагаврын хууль гэцгээдэг.
  • Энэ хорвоод бид юу бүтээнэ, түүнийг л бидэнд буцааж өгнө.
  • Аз жаргал, энх тайван, хайр, нөхөрлөлийг хүсвэл аз жаргалтай, амар тайван амьдар. Бие биеэ хайрлаж, найз нөхдөдөө үнэнч байгаарай.

2. Бүтээхийн хууль

  • Амьдрал бол аз биш, бидний хичээл зүтгэлийн үр дүн
  • Өөрийнхөөрөө байж, хайртай хүмүүсээр, эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүл. Мөн чин сэтгэлээсээ тэднийг амьдралдаа байлгахыг хүс.

Өгөх дуртай хүн үргэлж сайхныг буцаан авдаг.

3. Эвлэрэхийн хууль

  • Хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан зүйл тань үргэлж таныг дагах болно
  • Хэрвээ танд хэн нэгний зан араншин сөрөг хандлагатай санагдаж, эргэн тойрноосоо дайсанг л олж хараад байвал та түүнээс дээгүүр харахгүй байгаагийн илрэл 

4. Өсөж дэвжихийн хууль

  • Та хаагуур явна тийшээ л очно
  • Таныг тойрон хүрээлж буй хүмүүс, амьдарч буй газар эсвэл техник технологи бус та өөрөө өсөж дэвжих нь чухал. 
  • Бид өөрсдийгөө өөрчилж чадвал амьдрал дагаад өөрчлөгдөнө.

5. Үүрэг хариуцлагын хууль

  • Бидний амьдралд ямарваа нэг зүйл болж бүтэхгүй байгаа нь бид өөрсдөө болж бүтэхгүй байгаатай холбоотой.
  • Бид тойрон хүрээлэгчдийнхээ тусгал.  Энэ бол жинхэнэ амьдралын үнэн.
  • Бидний амьдралд тохиолдож буй юмс бүхний хариуцлагыг бид өөрсдөө үүрэх ёстой.

6. Холбоо хамаарлын хууль

  • Бидэнд ямар ч хамаагүй,  үр дүнгүй  мэт санагддаг зүйлийг ч бүү март. Учир нь  дэлхий ертөнцөд бүх юм холбоо хамааралтай.
  • Бидний алхам бүр дараагийн алхамд хөтөлж байдаг.
  • Ажлыг бүрэн дүүрэн дуусгахын тулд хэн нэгэн эхний алхмыг хийх хэрэгтэй.
  • Эхний ч, сүүлийн ч алхам чухалд тооцогдохгүй. Учир нь даалгаврыг гүйцэтгэхэд хоёулангийх нь үүрэг чухал.
  • Өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд холбоо хамааралтай. Цагаан цааснаас эхэлдэг зүйл гэж үгүй.

Ямар ч шагнал урамшуулал хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд ирдэг.

7. Төвлөрлийн хууль

  • Та хоёр зүйлийн талаар нэг мөчид бодох боломжгүй.
  • Хэрвээ та сэтгэл оюундаа ямар нэг сайхан зүйл бодож сэтгэж байгаа бол муу муухай бодол, шунал хорсолд зай үлдэх ёсгүй.

8.Бусадтай хуваалцах, найрсаг байх хууль

  • Хэрвээ ямар нэг зүйлийг үнэн гэдэгт та итгэлтэй байвал хэзээ нэгэн өдөр түүнийг батлах цаг ирнэ. 
  • Бид зөвхөн бодит амьдралд харсан зүйлээ л мэддэг.

9. Яг одоо энд байх хууль

  • Өнгөрсөн рүү буцах, өнгөрснийг бодож дүгнэх, ирээдүйг төлөвлөх нь яг одоо энд гэх бодлоос тань холдуулах болно.
  • Хуучин бодлууд, хуучин замнал, хуучин мөрөөдөл бүхэн танд шинэчлэгдэх, шинэ бүхэнтэй учрахад саад болдог.

10. Өөрчлөлтийн хууль

  • Биднийг явсан замаа өөрчлөхөөс нааш түүх, таагүй явдлууд давтагдсаар байх болно.
  • Нэг л үйлдлээ давтаад, өөр өөр үр дүн хүлээгээд байх нь тэнэг хэрэг.

11. Тэвчээр урамшууллын хууль

  • Ямар ч шагнал урамшуулал хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд ирдэг.
  • Үргэлж үнэ цэнээ хадгалах шагнал байнгын тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг.  
  • Амьдралын жинхэнэ баяр баясал бол чи хийх ёстой юмаа л хийж, хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрнэ гэдгээ мэддэгт оршино. 

12. Ач холбогдол, урам зоригийн хууль

  • Та юу хийнэ түүнийгээ л хүртэнэ.
  • Аливаа зүйлийн жинхэнэ үнэ цэнэ таны зарцуулсан хичээл зүтгэл, хүч хөдөлмөртэй тэнцэнэ.
  • Хувь хүн бүрийн хичээл зүтгэл бүх нийтийн хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг.
  • Өгөх дуртай хүн үргэлж сайхныг буцаан авдаг.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ