Хавдраар оношилогдох нь хүний амьдралд тулгарч болох хамгийн хэцүү бөгөөд тэсвэр хатуужил шаардагддаг зүйлийн нэг юм. Ихэнхдээ бид хавдраар өвчилсөн хүнд илүү анхаарлаа төвлөрүүлдэг. Гэтэл тэдний гэр бүлийнхэн, ялангуяа хань ижил нь хавдраар өвчилсөн хүнтэй адил эсвэл тэднээс ч илүүгээр шаналж зовдог. Ханиа алдана гэсэн айдас, сэтгэл санааны хямрал ихэвчлэн нэлээд урт хугацааны туршид үргэлжилдэг бөгөөд энэ нь стресст өртөмтгий болгодог.
Хань ижил нь хавдраар өвчилсөн хүмүүст нийтлэг тулгардаг асуудлуудыг даван гарахад нь зориулан “Хавдрыг хамтдаа даван туулах нь” нэртэй товхимлыг Хавдар судлалын үндэсний төв, Хавдрын үндэсний зөвлөл нийгэмд үйлчлэх ТББ-аас эрхлэн гаргажээ.
Энэхүү номоос цувралаар хүргэж байна.
ОНОШИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ- ХАНИЙН ТАНЬ ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ
Таны сэтгэлзүйн хариу үйлдлүүд
Хань ижлийн хувьд ханьд тань тавьсан “хорт хавдар” гэсэн оношийг сонсоод та ч бас цочролд орж, мэс засал болон бусад эмчилгээний талаар санаа зовж, дотны хүнийхээ одоо болон ирээдүйн эрүүл мэндийн төлөө сэтгэл түгших зэрэг асуудлуудтай нүүр тулгардаг. Мөн та гэр орны ажлууд болон ханиа дэмжих арга замуудыг хайх зэрэг асуудлуудад нэмэлт үүрэг хариуцлагыг үүрэх болно. Үүний зэрэгцээ танай гэр бүлийн харилцаанд үүсэх дарамт, гэр бүлийн бусад гишүүдэд бий болох төвөгтэй нөхцөл байдал зэргийг даван туулах хэрэгтэй болдог.
Хань чинь одоо урьдынхаасаа ч илүү их танаас хамааралтай болж болох бөгөөд хялбар бус эсвэл зохицуулахад хэцүү ажил үүргүүд нь танд оногдож болно
Хорт хавдрын талаарх бодол нь маш их айдсыг дагуулдаг бөгөөд хавдартай гэдгээ мэдсэний дараа олон өөр төрлийн мэдрэмжүүдийг мэдэрч болно. Зарим хүмүүс хавдрын оношийг сонсохдоо сэтгэлзүйн хүнд цохилтод орсон эсвэл сааталд орсон гэж өөрсдийнхөө мэдрэмжийг дүрсэлсэн байдаг. Энэ үед үүсдэг түгээмэл хариу үйлдлүүдэд айх, түгших, сэтгэл гутрах болон сэтгэлээ барьж дийлэхгүй байх зэрэг үйлдлүүд хамаардаг. Хүмүүс ихэнхдээ эмчийн өгч буй цогц мэдээллийг ойлгох гэж оролдох эсвэл эмчилгээний талаар шийдвэр гаргахад ханьдаа туслах үед эргэлзээнд ордог байна. Мөн өөрийнхөө дотны хүнийг эмнэлгийн маш олон шинжилгээ, оношилгоо хийлгэхийг харахад сэтгэлээр унах болон тусалж чадахгүй байгаагаа мэдрэх нь хамгийн түгээмэл хариу үйлдлийн нэг юм. Заримдаа хүмүүс дотны хэн нэгэн нь хавдартай болсныг шударга бус гэж үздэг бөгөөд хавдар нь илүү эрт оношлогдсон ч болоосой гэж цухалддаг.
Таны хань ижилд тохиолдож буй энэ олон асуудлын хажуугаар таны өөрийн дотоод мэдрэмж, таны хэрэгцээг хэн ч тоохгүй байгаа мэт зүйл мэдрэгдэх нь хэвийн юм. Гэсэн хэдий ч хавдартай хүний гэр бүлийн хүн нь их хэмжээний сэтгэл хөдлөл болон сэтгэлзүйн хямралд өртөх нь
түгээмэл байдаг. Дараах бэрхшээлүүдээс шалтгаалан цэгцтэй сайн тунгаан бодож чадахгүй байгаагаа олж мэдэх болно. Үүнд:
- Анхаарал төвлөрөл муудах
- Ой санамжийн асуудлууд
- Санаа зовоосон бодлууд
- Эргэлзээ
Мөн хавдрын оношийг сонсч цочирдсоноор бие махбод дараах хариу үйлдлүүдийг үзүүлж болно. Үүнд:
- Ядрах
- Нойр хулжих
- Дотор муухайрах
- Хар дарж зүүдлэх
- Амарч чадахгүй байх
- Толгой өвдөх
Та дээрх мэдрэмжүүдийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй байж болох ба энэ нь хэт их мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч, эдгээрийг мэдрэх нь та “галзуурах гэж байгаа” эсвэл "та сул дорой" гэсэн үг биш. Хавдартай холбоотой төвөгтэй асуудлууд, сэтгэл зовоосон мэдээллүүд болон цаашид гарч ирэх асуудлуудыг ойлгохыг хичээж байгаа үед дээрх хариу үйлдлүүд бол хэвийн зүйл юм. Аажимдаа ихэнх хүмүүс хавдраас болж үүссэн өөрчлөлтүүдэд дасан зохицож, өөрсдийгөө урьдын адилаар мэдэрч эхэлдэг байна.
Хэрвээ зарим хүмүүст сэтгэл гутрах, санаа зовних, урам хугарах зэрэг мэдрэмжүүд удаан үргэлжилбэл хэвийн амьдралд нь саад болох боломжтой. Таны сэтгэлийн хямрал маш их байсаар энэ байдал удаан хугацааны туршид сайжрахгүй байгаа бол эмчдээ хандаж өөрийгөө хянахад туслах арга зам, дэмжлэгийг авах шаардлагатай.
“Гэр бүлийн хүнийг маань хавдартай болсон гэсэн шинжилгээний хариуг эмч надад хэлэхэд би үнэхээр хүнд цохилтонд орсон. Тэр минь миний мэдэх хамгийн сайн хүн бөгөөд түүнд ийм зүйл тохиолдох ёсгүй” гэж бодсон.
“Хүүхдүүдтэйгээ ганцаараа үлдэнэ гэсэн төсөөлөл сэтгэлийг минь зовоосоор байсан. Бид түүнгүйгээр амьдрах ямар ч арга зам байхгүй, түүниийгээ алдлаа л гэж би бодсон.”
“Бид хоёр зүгээр л цочирдолд орсон. Бид тэр мэдээг ойлгож байгаа юм шиг харагдаж байсан байх, гэвч бидний хэн нь ч эмч юуны талаар ярьсныг санахгүй байсан.”
Үүрэг хариуцлагаа шилжүүлэх нь
Таны хайртай хэн нэгэн хорт хавдартай гэж оношилогдсон бол танай гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага болон амьдралын хэв маягт өөрчлөлтүүд гарч болно. Эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицох нь таны байдлаас ихээхэн хамаарах хэдий ч хань чинь гэр орны өдөр тутмын ажил, өөрийн албан ажил, гэр орны засвар, хүүхдийн асаргаа, санхүүгийн асуудлууд, гэр бүлийн харилцаа гэх мэт урьд нь хийдэг байсан бүхий л ажил үүргүүдээ зохицуулах боломжгүй болж болно.
Хавдрын эмчилгээний явцад таны өдөр тутмын амьдралд өөрчлөлтүүд гарч болох бөгөөд алдагдал амсаж ч болзошгүй
Хань чинь одоо урьдынхаасаа ч илүү их танаас хамааралтай болж болох бөгөөд хялбар бус эсвэл зохицуулахад хэцүү ажил үүргүүд нь танд оногдож болох юм. Танаас бодит дэмжлэг авах нь ханийг чинь тайвшруулж болох ч түүнд туслах, халамжлах, хамгаалах зэрэг таны хүчин чармайлтууд нь түүний гүйцэтгэж чадах ажил үүрэг, оролцооноос нь цаашид хөндийрүүлэхгүй байх нь чухал юм.
Эхэндээ ажил үүргээ шилжүүлэх нь та хоёрт хэцүү байж болох бөгөөд энэхүү өөрчлөлтүүдийг хэрхэн хамтдаа даван туулах талаар ярилцах хэрэгтэй юм.
Түүнчлэн, зарим нэгэн ажлуудыг хийж гүйцэтгэх хандлагаа өөрчилж, гэр орны ажлыг өөрт амар хялбар байдлаар хийх, найз нөхөд гэр бүлийнхнийхээ тусламж дэмжлэгийг авах шаардлагатай юм.
Өөрчлөлтөнд дасан зохицох нь
Хавдартай гэж оношилогдох нь урт аяллын зөвхөн эхлэл юм. Хавдар нь зөвхөн даван туулаад л өнгөрчих сэтгэл хямраасан үйл явдал биш – энэ бол өөрчлөгдөж буй нөхцөл байдал болон хэрэгцээ шаардлагын хэлхээс юм. Энэ нь та болон таны хань ижил аливаа зүйлсийг хэрхэн зохицуулж байгаагаа тогтмол эргэн харах шаардлагатай болно гэсэн үг. Үүнийг хийхэд танаас хүчин чармайлт шаардагдах хэдий ч, цаг хугацаа болон эрч хүчээ үр дүнтэй зарцуулахад тань тусах болно.
Хавдар нь зөвхөн даван туулаад л өнгөрчих сэтгэл хямраасан үйл явдал биш – энэ бол өөрчлөгдөж буй нөхцөл байдал болон хэрэгцээ шаардлагын хэлхээс юм
Амьдралдаа гарч байгаа өөрчлөлтүүдэд дасан зохицох шинэ арга замыг хайхдаа багаар хамтран ажиллах нь бие биенийхээ хичээл зүтгэлийг ойлгож байгаа эсэхийг бататгах, та хоёрт хоёуланд нь тохирох арга замыг сонгоход туслах болно.
Хавдартай гэдгээ мэдэх нь таны аль хэдийн төлөвлөсөн урт болон богино хугацааны төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэдэг. Хавдрын эмчилгээний явцад таны өдөр тутмын амьдралд өөрчлөлтүүд гарч болох бөгөөд алдагдал амсаж ч болзошгүй, тухайлбал орлого алдах, аюулгүй байдал болон хяналтын мэдрэмжээ алдах, ирээдүйн төлөвлөгөө бүтэлгүйтэх, гэр бүл доторх үүрэг өөрчлөгдөх болон алдагдах зэрэг болно. Эдгээр эрсдлүүд нь хавдрыг даван туулах та хоёрын арга замд нөлөө үзүүлж болзошгүй юм. Өөрийн сэтгэл шаналлыг тоолгүй өнгөрөхөөс илүүтэйгээр хүлээн зөвшөөрөх нь нэн чухал бөгөөд завсарлага аван, дасан зохицох хугацааг өөртөө олгоорой.
Эх сурвалж: “Хавдрыг хамтдаа даван туулах нь” товхимол