Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусанд хорт утаа тортог ихээр ялгаруулдаг дизель түлш бус байгальд ээлтэй түлшийг ирэх оны 2-р улирлаас нэвтрүүлэхээр боллоо.
БНСУ-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх энэхүү төслийн хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гаргасан захирамжаар нийслэлийн нийтийн тээвэрт байгальд ээлтэй технологи, байгалийн хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 28.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байна. Мөн нийслэлд байгалийн шатдаг хий агуулах колонкуудыг барих дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэлээ.
Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Нийтийн тээврээс гарч байгаа хорт утаа, тортог зэргийг байгальд ээлтэй технологиор шийдэхийн тулд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй уялдуулан байгалийн хий ашиглах төсөл хэрэгжих гэж байна” хэмээн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ ярилаа.
Нийтийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын хорт утааны 10 хувийг эзэлж байгаа нь нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: НЗДТГ