БНХАУ-ын Шиань-Чөндү хотуудыг холбосон өндөр хурдны галт тэрэгний зам өчигдөр ашиглалтад орлоо. Ингэснээр хоёр хотын хооронд өмнө нь 11 цаг зорчдог байсан бол одоо ердөө дөрвөн цаг зарцуулах аж.
Шеньси мужийн нийслэл Шиань хотоос өглөөний 08:22 цагт хөдөлсөн суман галт тэрэг замдаа 14 удаа зогсож, Сичуань мужийн нийслэл Чөндү хотод үд дунд гэхэд хүрчээ.
250 км/цагийн хурдтай давхих галт тэрэг хоёр хотын хооронд ердөө 4 цаг 7 минут зарцуулах юм. Харин энэ оны сүүлээр галт тэрэгний хурдыг нэмж, аяллын хугацааг гурван цаг 27 минут хүртэл бууруулах аж.
658 км урт үргэлжлэх шинэ галт тэрэгний шугам нь Өмнөд болон Хойд Хятадыг зааглаж байсан Чинлин уулын дундуур гарсан анхны төмөр зам юм.
Ийнхүү шинэ өндөр хурдны төмөр зам ашиглалтад орсноор Хятадын баруун мужуудын хөгжилд үнэмлэхүй нэмэр болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Эх сурвалж: Xinhua