НАСА-ийн 8,8 тэрбум ам. долларын санхүүжилттэй Жеймс Веббийн сансрын дуран авай бүтэн гурван сар дулаан вакуум өрөөнд туршилтад орсны эцэст, шалгалтыг давжээ.
Өндөр даралттай орчинд тэсэх эсэхийг нь шалгах энэхүү туршилтаар эрдэмтэд задгай сансарт, асар хүйтэн нөхцөлд хэвийн ажиллах эсэхийг нь баталгаажуулсан юм.
Төлөвлөгөөний дагуу дуран авайг 2019 оны хавар дэлхийгээс хөөргөх аж. Европын сансрын боомт болох Франц Гвианагаас хөөрөх дуран авай дэлхийгээс 1,5 сая километрийн алсад байрших юм.
Өмнөх загвар болох Хаббл дуран авайн нэгэн адил ертөнцийн хамгийн гүнд орших нууцыг тайлах нь энэ дуран авайн үүрэг бөгөөд өнөөдрийг хүртэл хөөргөх хугацаа хоёр ч удаа хойшлосон учраас 2019 он эцсийн хугацаа биш ч байж болно.
Эх сурвалж: Engadget