Сингапурт хоёр залуу өөрсдийн орон сууцаа хууль бусаар бусдад богино хугацаагаар түрээслүүлсэн хэргээр шүүхийн хаалга татжээ. Тэд Airbnb байр түрээслэх үйлчилгээгээр дамжуулан жуулчдыг гэртээ хонуулсан аж.
Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Сингапурт хувийн эзэмшлийн орон сууцыг түрээслэх хамгийн бага хугацааг гурван сар болгон өөрчилсөн юм байна.
Энэ хэрэгт буруутгагдаж буй хоёр залуу эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшлийн дөрвөн орон сууцыг Airbnb ашиглан түрээсэлдэг байсан бөгөөд хэрвээ шүүхээс гэм буруутай гэж үзвэл 149 мянган ам. долларын торгууль төлөх аж.
Сингапурын Хот дахин төлөвлөлтийн албанаас хувийн орон сууцыг түрээслэх хамгийн бага хугацаа зургаан сар байсныг гурван сар болгон бууруулж, шийтгэлийг нь чангаруулжээ.
Хэрвээ гэрийн эзэд үүнээс богино хугацаагаар түрээслэх бол тус албанаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд Airbnb-ээр түрээслэхийг ихэнхдээ зөвшөөрдөггүй аж.
Airbnb өнөөдрийн байдлаар Сингапурт бүртгэлтэй 8000 орон сууцны жагсаалттай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 330 мянган аялагчид энэхүү үйлчилгээгээр дамжуулан бусдын гэрт түр амьдарчээ.
Эх сурвалж: BBC