Энэ жилийн хувьд #MeToo буюу “Би ч бас” нэртэй хөдөлгөөн идэвхтэй өрнөж, дэлхий даяар бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн учраас Time сэтгүүл оны хүнээрээ “Аниргүйг эвдэгсэд”-ийг тодруулжээ.
Нийтлэлд дурдсанаар “Ганцхан шөнийн дотор л дэлхий даяар энэ асуудалд анхаарлыг хандуулсан хэдий ч, олон жилийн турш байсан асуудлыг тэд сөхөж чадлаа. Аниргүйг эвдэгсэд өдөр тутам хүчээ нэмж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд томоохон компаниудын Захирлуудыг ажлаас нь халж, эрх мэдэлтнүүдийг илчилж, алдартнуудыг хашраалаа. Зарим тохиолдолд бүр эрүү үүсгэн шалгаж эхэллээ” гэсэн байна.
Энэ жилийн Time сэтгүүлийн оны хүн жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёрдугаарт орж, БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин гуравдугаарт оржээ. Сэтгүүлийн ерөнхий редактор Эдуард Фелсентал энэ жилийн сонголтоо NBC-ийн “Өнөөдөр” нэвтрүүлгийн үеэр зарласан аж.
Тэрээр сэтгүүлийн цахим хуудсандаа “Энэ бүхэн ганцхан чагтаар эхэлж, хөдөлгөөн болж улмаар буруутнуудтай тооцоо бодож чадлаа” гэжээ.