Одоогоос яг нэг жилийн өмнө хахир хатуу Монголын өвөлд яг тохирсон “Угалз” хонины нэхий суудлын бүрээсийг хэрэглэгчдэдээ хүргэсэн “Дархан дөш” ХХК-ийн захирал М.Ундрахтай ярилцлаа.
Тус компанийн хувьд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний тоог нэмж бяцхан үрсийн маань эрүүл мэндэд тустай, хүйтэнд дааруулахгүй нэхий өлгийг урлаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа экологийн цэвэр бүтээгдэхүүнээр боловсруулсан, ямар ч химийн бодис ороогүй нэхий өлгийг худалдаанд гаргаад байгаа юм.
“Монголд үнэгүйдэж буй нэхийг яаж баялаг болгох вэ” гэсэн хүслээр бизнесээ эхэлсэн гэх М.Ундрах бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцдаа нэхийний талаар хийсэн олон төрлийн судалгааг уншиж, судлан эртнээс эхтэй энэ бүтээгдэхүүний ид шидийг бахдаж байгаа талаараа хэлж байсан юм.
“Нэхийг бид зөвхөн дулаахан гэж бодож эдэлж хэрэглэдэг. Би ч ингэж л бодож анх бүтээгдэхүүн хийх санаа төрж байсан. Суудлын бүрээс маань их дулаахан, өндөр түвшинд боловсруулдаг учраас элдэв үнэргүй, үс нь унадаггүй учраас хүмүүс ам сайтай байдаг. Гэтэл нэхий чинь ямар олон талын ач тустай юм бэ гэдгийг одоо л мэдэж эхэлж байна. Тиймээс ч хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Ашиг тусынх нь талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаануудыг хараад хүүхэд бүрд байх ёстой зүйлийн нэг нь нэхий өлгий юм байна гэдгийг мэдэж авсан” хэмээн тэрбээр тодотгож байв.
Зөвхөн бүтээгдэхүүн хийгээд зогсохгүй түүний давуу талыг олонд таниулахын төлөө зүтгэж байгаа түүнтэй шинэ бүтээгдэхүүн болон нэхийний ашиг тусын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Хонины нэхий өлгий хийх санаа хэрхэн төрсөн талаар яриагаа эхэлье.
-Өнгөрсөн жил хүүхдээ гадаа салхилуулж байгаад нэг зүйлийг анзаарсан. Эцэг эхчүүд хүүхдээ дааруулахгүйн тулд их том бүтээлгээр ороочихсон байдаг юм билээ. Тэргэн дээр тавьсан ч, тэвэрсэн ч нэг л төвөгтэй харагдаад болдоггүй. Ингээд л бидэнд юу байгаа билээ, түүгээр юу хийж болох билээ гэж бодсон. Тэгээд л энэ асуудлыг нэхийгээр шийдэх боломжтой юм байна гэж харсан. Бидэнд өндөр технологиор боловсруулсан сайн чанарын нэхий байгаа учраас бүтээгдэхүүнийхээ загвар дээр ажилласан. Анхны бүтээгдэхүүн маань өнгөрсөн сарын 1-нд худалдаанд гарсан.
-Нэхийгээ хэрхэн боловсруулдаг юм бэ.
-Цагаан идээгээр боловсруулдаг. Энэ нь ямар нэг химийн бодис оруулалгүйгээр нэхийг боловсруулдаг арга. Будагч бодис болон химийн ямар нэг бодис оруулалгүйгээр боловсруулдаг гэсэн үг л дээ. Энэ аргыг Европт өргөн ашигладаг. Уламжлалт технологийг орчин үеийн техник тоног төхөөрөмж дээр ашиглан боловсруулдаг. Нэхийнээс гадна бид өлгийний гадар материалд ч анхаарал хандуулсан. Манай бүтээгдэхүүний гадна тал нь элгэн материалаар хийгдсэн. Яагаад гэхээр куртканы материалаар гадарлачихвал хүүхэд тэврэх явцад халтирах магадлалтай. Тэгэхээр энэ талыг нь ч бас бодолцсон.
Хүүхдэд байх ёстой ганц зүйл бол нэхий өлгий юм байна
-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ явцад нэхийний ашиг тусын талаар олж мэдсэн талаараа та ярьж байсан. Нэхийгээр хийсэн бүтээгдэхүүн яг ямар ач тустай байдаг юм бэ?
-Европт нэхийг эмчилгээний зориулалтаар, тансаг хэрэглээ болгон ашигладаг. Харин манай улсад эртний уламжлалынхаа дагуу л хэрэглэсээр ирсэн. Тухайлан яг юунд сайн талаар тэр бүр мэддэггүй л дээ.
Хөгжүүлэлтийн явцад органик бүтээгдэхүүнээр боловсруулсан нэхий дулаанаас гадна өөр ямар ашиг тустай байж болох талаар судалж эхэлсэн. Манай улсад энэ талаар хийсэн судалгаа хараахан байдаггүй юм билээ. Харин гаднын улсуудад бол нэхийний талаар судалгаа нэлээд хийсэн байдаг юм байна. Энэ бүхнийг судлаад хүүхдэд байх ёстой ганц зүйл бол нэхий өлгий юм байна гэж мэдсэн.
Нэхий зөвхөн дулаан чанартай бус. Хүйтэнд халуун, халуунд хүйтэн байдаг учраас говийнхон хэт халсан үед нэхий дээл өмсдөг гэдэг шүү дээ. Нэхий бүтээгдэхүүн хүүхэд, өндөр настнуудад их ашиг тустай. Хүний арьсанд байдаг ланолин гэдэг бодисыг агуулдаг болохоор 100 хувь таардаг. Энэ насныхны арьс эмзэг учраас нэхий нь харшил өгөхгүй байхаас гадна астматай бол түүнийг эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг Германы эрдэмтэд судалгааны дүнгээр баталсан байдаг.
Астматай хүүхдүүд дээр хийсэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 79 хувьд нь эдгэрэх болон астамын шинж тэмдэг нь буурсан
Мөн Германы эрдэмтдийн астматай хүүхдүүд дээр хийсэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 79 хувьд нь эдгэрэх болон астамын шинж тэмдэг нь буурсан үр дүн гарсан байна.
Ер нь бол хонины нэхийг харшлын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг юм билээ. Манайхан хонины бууцан дээр өссөн хүүхэд харшил, астматай болдоггүй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тэр нь цэвэр агаар, бууцандаа биш хонины нэхийтэй шууд холбоотой байдаг юм байна.
Дээр нь бас нэг давуу тал нь бодисын солилцоог түргэн явуулдаг учраас хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл нэхий хүний биеийн онцлогт таарч бүтэц нь өөрчлөгдөж, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэснээр хүүхдийн өсөлтийг дэмждэг гэдгийг Кэмбрижийн их сургуулийн судалгаанд дурдсан байдаг юм билээ. Судалгааг дутуу төрсөн хүүхэд дээр хийсэн бөгөөд нэхийгээр ороож байсан хүүхдийн өсөлт бусдаасаа илүү байсан талаар дурдсан байна лээ.
Үүнийг бидний өвөг дээдэс хүртэл мэддэг, ашигладаг байсан байгаа юм. Дээр үед бага жинтэй хүүхдийг нэхий өлгийнд өлгийдөн тооноор тусах нарыг дагуулан тавьж бойжуулдаг байсан. Энэ нь уламжлалт инкубатортой адилхан үүрэг гүйцэтгэдэг байж. Судалгаагаар батлаагүй ч манайд ашиг тусыг нь мэдээд хэрэглэдэг байсан гэж хэлж болно. Бид энэ чанарыг нь үндэслээд Дарь-Эхэд амьдардаг нэгэн эмэгтэйн дутуу төрсөн ихэрт өлгийгөө бэлэглэсэн.
Дээрх ач тусаас онцлоод нэхий өлгий дээр унтаж буй хүүхэд тайван, бөх нойрсдог. Тархины даралттай, шөнө унтахгүй уйлагнаад байдаг хүүхдэд тун хэрэгтэй эд байгаа юм.
Агаарын солилцоог сайн явуулж, температурын өөрчлөлтийг зохицуулдаг учраас зөвхөн өвлийн бус бүх улиралд ашиглах боломжтой. Чийг татахгүй, өөртөө шингээдэг учраас эрүүл өсөх орчинг бүрдүүлнэ. Ерөнхийд нь базаад хэлвэл,
- Астманаас сэргийлнэ,
- Харшлын эсрэг үйлчилгээ үзүүлж, дархлааг дэмжинэ,
- Бодисын солилцоог түргэсгэж хүүхдийн өсөлтийн дэмжинэ. Энэ нь онцгойлон дутуу төрсөн нярайд тун сайн,
- Температурын өөрчлөлтийг зохицуулдаг,
- Хүүхдийг бат, бөх унтуулдаг,
- Хөлөргөхгүй,
- Бохирдол, нянг өөрөө устгах чадвартай зэрэг маш олон давуу талтай.
-Нэхий өлгий хэдэн сар хүртэлх хүүхэд хэрэглэх боломжтой вэ?
-Манай бүтээгдэхүүн 0-1 насныхан хэрэглэх боломжтой. Хоёр хэмжээгээр гардаг 0-6, 6-12 сартай хүүхдэд зориулсан гэсэн хоёр хэмжээсээр хийдэг.
-Үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нэг бүрийн үнэ нь 180 мянган төгрөг. Шинэ технологи учраас бага зэрэг үнэтэй. Хамгийн чанартай нэхий 8-10 сарынх байдаг. Энэ нэхийг ашиглан бид бүтээгдэхүүнээ хийдэг. Бүтээгдэхүүн хийлээ гэхэд тухайн бүтээгдэхүүнийг гаргах технологиос эхлээд ажиллагаа их. Хэрэглэгчид маань үүнийг ойлгоосой гэж хүсдэг юм.
Нэхий өлгий дээр унтаж буй хүүхэд тайван, бөх нойрсдог. Тархины даралттай, шөнө унтахгүй уйлагнаад байдаг хүүхдэд тун хэрэгтэй эд
Хямдхан түүхий эдтэй байж үнэтэй байна гэх хүмүүс бий. Гэтэл бид өндөр технологиор боловсруулж гаргадаг. 15 орчим шат дамжлагаар орсны эцэст эцсийн бүтээгдэхүүн гаргах түүхий эд маань бэлэн болдог. Нэхий худалдаж аваад гэртээ угаалгын нунтагаар угаагаад эсгэд оёчихдог эд биш шүү дээ. Яагаад энийг ярьж байна вэ гэхээр өнгөрсөн жил Угалз нэхий суудлын бүрээсээ гаргаад удаагүй байхад ар араасаа нэхий бүрээснүүдийг хувь хүмүүс хийж эхэлсэн. Гэтэл технологийн ажиллагаа дутуугаас болоод бүтээгдэхүүний чанар эрс өөр болчихож байгаа юм. Ингээд чанар муутай бүтээгдэхүүнийг үнэ хямдаар худалдаж байна. Хэрэглэгч зураг хараад л захиалдаг болсон үед зурагнаас чанарын ялгааг олж харах боломжгүй. Тиймээс найдвартай бүтээгдэхүүнийг сонгоосой гэж хүсэх байна.
-Монголчууд дараагийнхаа хүүхдэд гээд хувцас, хэрэглэлийг нь хадгалдаг шүү дээ. Тэгэхээр нэхий өлгий хадгалалт хэр даадаг вэ?
-Хадгалалтад санаа зовох хэрэггүй. Нэхийний үс нь өөрийгөө цэвэрлэх чадвартай байдаг учраас нян бактер наалдсан тохиолдолд түүнийг цэвэрлэдэг. Энэ нь ланолин гэдэг бодистой шууд холбоотой.
Бид бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргахаар ажиллаж байна. Тиймээс гадагш гаргахын тулд тухайн орныхоо стандарт, шаардлагыг заавал хангасан байх ёстой. Тэр ч утгаараа энэ стандартад нийцэхүйцээр бүтээгдэхүүнээ гаргаж байна. Бид нэхийгээ өндөр технологиор боловсруулж, сэтгэлээ шингээн хийдэг учраас чанарт эргэлзэх хэрэггүй.
-Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах вэ?
-Бид бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж өгдөг. Та манай нэхий өлгийг авахыг хүсвэл 86000606, 89071411 дугаарын утас болон “Угалз” брэндийн фэйсбүүк хуудсаар хандаарай.
-Ярилцсанд баярлалаа.