“Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаанд тавих гаалийн хяналт -гаальчдын чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвтэй хамтран энэ сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Замын Үүд, Сэлэнгэ, УБГГ, БУГГ, УХШИГГ, Дорнод, Дархан, Сайншанд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Завхан, Хөвсгөл болон ГЕГ-ын дэргэдэх байгууллагуудын 30 орчим гаалийн улсын байцаагч оролцож, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” CITES-ийн конвенцийн онцлог, гаалийн хяналтын стратеги, зөрчлийн хандлага, тарифын бус хязгаарлалт, гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр хичээл заалаа.
Түүнчлэн МУИС ийн Биологийн тэнхим, ШУА-ийн эрдэмтэн судлаачид хууль бус худалдаанд өртөөд буй хөхтөн амьтан, ургамал, шувуу, загас, шавьжны зүйлүүд, тэдгээрийг таньж тодорхойлох арга, археологи, палентологийн олдвор, эртний амьтан, ургамлын онцлог шинж, хууль бус худалдааны талаар лекц уншжээ.
Монгол улсад хууль бус худалдаанд өртөөд буй 93 хөхтөн амьтан, шувуу, загас, ургамлыг таних, илрүүлэх мэдээллийг багтаасан “Соргог” аппликешинийг Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ЗГ-ын 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Gosmart TM компани боловсруулжээ.
Энэ апп-ийг хэрхэн ашиглах заавар, гарын авлагыг Монгол улсын хилийн боомтуудад ажилладаг гаалийн улсын байцаагчдад сургалтын үеэр танилцуулсан юм.
“Соргог” аппликешин зэрлэг амьтан, ургамлын нэр, эд эрхтэн, бүтээгдэхүүнээр нь хайх, амьдрах орчин, тархалт, ховордлын үнэлгээ, хууль эрх зүйн хамгаалалт зэрэг мэдээллийг цогцоор нь багтааж, гаальчид гар утаснаасаа онлайн болон офлайн үед ч гаалийн хяналтын зорилгоор ашиглаж, хууль бус худалдааг газар дээр нь илрүүлэх, таслан зогсоох зөрчлийн мэдээлийн сан бүрдүүлэх боломжтой юм.
Сургалтад оролцогсдод Сертификат гардуулах үйл ажиллагаанд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд, ГЕГ-ын ТЗУГ-ын дарга О.Цэенрэгзэн нар оролцжээ. Тэд зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаанд тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулж сургалтад хамрагдсан нийт гаалийн ажилтнуудад баяр хүргэв.
Цаашид ховор амьтан, ургамалтай холбоотой зөрчил, гэмт хэргийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэн БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн санд байршуулж, зэрлэг амьтдын хууль бус худалдааны талаархи мэдээлэл олон нийтэд нээлттэй болсноор бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, судлаачдад чухал ач холбогдолтой мэдээллийн суваг болох юм байна.