Биткойн ханш $14000 хүрч, хакерууд NiceHash-ын дансыг хоослов

Д.Багахүү GoGo.mn

2017-12-07 11:00 GMT+8

NiceHash компанийн цахим хэтэвчийг хакерууд хоосолж, олон сая ам. доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулжээ. Өчигдөр Биткойны ханш түүхэндээ анх удаа 12 мянган ам. доллароос давж, богино хугацаанд 14000 ам. доллар хүрсэн бөгөөд NiceHash өөрсдийн Facebook-тээ хакеруудад бүхнийг алдсан болохоо мэдэгдсэн юм.

Компанийн мэдэгдэлд бичсэнээр “Бид энэ асуудлыг шийдэхийн тулд шаргуу ажиллаж байна. Түүнчлэн эрх баригчид, хууль сахиулагчдад хандсан” гэжээ.

Компани яг хэдий хэмжээний Биткойн алдсан болохыг мэдэгдээгүй хэдий ч зарим хэрэглэгчид ойролцоогоор 4736 биткойн буюу одоогийн ханшаар 63 сая ам. доллартой тэнцэх хэмжээний хохирол учирсан гэсэн байна.

NiceHash компани хэрэглэгчдэд цахим валют олборлох үйлчилгээ санал болгодог. Хэрэглэгчид тус компаниар дамжуулан олборлосон цахим валютаа өөрийн хувийн хэтэвч рүү шилжүүлэх нь түгээмэл байдаг боловч зарим хэрэглэгчид шилжүүлэхгүй байх нь бий.

Эх сурвалж: Coindesk

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ