Дижитал зах зээл та бидний төсөөлж буйгаас ч хурдтай өөрчлөгдөж байна. Сонинууд онлайн хувилбартай болсноос хойших хорин жилийн дараа ч хэвлэл мэдээллийн байгууллагууд дижитал эриний эдийн засгийн бодит нөхцөлтэй зохицохыг хичээсээр.
Интернетийн амласан нэг зүйл хэрэгжиж чадахгүй байсаар урт хугацаа өнгөрлөө. Энэхүү амлалт нь үнэгүй тараагддаг сонинууд онлайн сурталчилгааны ачаар оршин тогтнох чадвартай бизнес болно гэсэн ойлголт үндсэндээ хоосон санаа гэдэг нь тодров.
Хэрэг дээрээ онлайн сурталчилгааны үнэ цэнийн дийлэнхийг Google, Facebook гэсэн хоёр компани булаачихдаг. GroupM мэдээллийн агентлагийн тооцоогоор энэхүү дуополь 2017 онд БНХАУ-ыг оруулалгүйгээр дэлхийн дижитал сурталчилгааны зардлын 84 хувийг “залгих” төлөвтэй байгаа юм.
Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад учирч буй хүндрэл бэрхшээл ужиг шинжтэй. Дижитал платформууд шударга өрсөлдөөнд заналхийлэл учруулж буй эсэхийг Австралийн өрсөлдөөний хэрэг эрхэлсэн алба шалгаж эхлэв.
“Мэдээллийн уламжлалт хэрэгслүүдээс контент хөгжүүлэлтээ санхүүжүүлэх чадварт нь дижитал платформууд сөрөг нөлөөлж буй”-д сэтгэл зовж байгаагаа Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн комиссын тэргүүн өгүүллээ. Австралийн парламентад сэтгүүл зүйн ирээдүйг хөндсөн хэлэлцүүлэг өрнөх үеэр уг салбарыг дэмжихийн тулд технологийн компаниудад татвар оноох боломжийг хүртэл авч үзсэн. Хуваарилалт, зохицуулалт, хөндлөнгийн оролцоо нь асуудлыг шийдвэрлэх арга биш гэдгийг Google хариу мэдэгдэв.
Хуваарилалтын тухайд Google-ийн зөв. Жишээ нь тусгай сангаас санхүүждэг сэтгүүл зүйд хэрэглэгч нартаа өгч чадах зүйл их. Ийм сэтгүүл зүйг хүчирхэг, өрсөлдөх чадвар сайтай мэдээллийн бизнесээр орлуулахын оронд бизнесийг нь гүйцээн нөхөж өгдөг хэрэглүүр болгох ёстой.
Дижитал зуучлагч нартай халз тулгараад буй мэдээллийн байгууллагууд тэмцлээ цуцалтгүй үргэлжлүүлэх шаардлагатай. Сурталчилгааны шинэ загварын ачаар алдагдал яваандаа алга болно гэсэн найдлага өвөрлөн мэдээллийн зарим групп үнэгүй контент тараасан хэвээр. Өөдрөг нэг нь Годо-г хүлээх (тайлбар: огт ирэхгүй Годо гэгчийг хүлээгчдийн тухай Сэмюэл Бекетийн жүжгийн зохиол) зуур мэдээ мэдээлэл бол үнэгүй гэсэн хэрэглэгчдийн итгэл бэхжиж орхив. Харин Financial Times өөрийн сонгосон захиалгын аргад төвлөрдөг. Энэ нь ч болж байна. Гэхдээ л зах зээл хувирч өөрчлөгдсөөр.
Өөрийн буландаа тоглох мэдээллийн салбарынхны арга үр дүнгээ өгч буйн зарим шинж тэмдэг ч гарч эхэллээ. Хайлтын хэрэглүүрт тэргүүн байрын нэгэнд гаргах үүднээс зарим материалаа төлбөргүй нийтлүүлэхийг хэвлэн нийтлүүлэгчдээс шаарддаг “эхний товшилт үнэгүй” хэмээх бодлогоо Google зогсоов. “Чанартай сэтгүүл зүйд зар сурталчилгаа дангаараа төлбөр болж чадахгүй”-г Google News-ийн удирдлага ч хүлээн зөвшөөрлөө.
Энэ бол дэвшил. Гэхдээ ийм арга нь монополийн эсрэг арга хэмжээг орлож чадах эсэх нь мэдээлэл, дижитал сурталчилгааны бизнесээс хальсан өөр асуудал юм.
Зах зээлийн янз бүр салбарт технологийн хамгийн аварга хэдэн компани айдас төрөм хүч чадалтай болж авлаа. Нийт дөрвөн их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Google, Facebook, Apple, Amazon, Microsoft, Tencent, Alibaba компани 2016 онд бараг 150 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ аваргууд өрсөлдөөнд заналхийлж байна уу? Олон тэрбум ам.долларын худалдаа, инновацлаг эхлэл бүрийг хамж буй компаниуд өрсөлдөөнд саад учруулахаас сэргийлэх арга хэмжээ авах ёстой юу?
Энэ бол эргэцүүлүүштэй асуулт. Асуудлын гол нь ялангуяа АНУ-ын хууль тогтоомжид сүүлийн 30-аад жилд мөрдөж ирсэн өрсөлдөөний тухай ойлголттой уялдаатай. Ийм хууль тогтоомж нь өрсөлдөөний эсрэг шинжтэй үйл ажиллагааг зах зээлд ноёрхож буй байдлаар нь бус, тогтоож буй үнээр нь тодорхойлдог. Өндөр үнэ тогтоох нь зах зээлийн өрсөлдөөнд саад учруулдаг гэж үзэх аваас бүтээгдэхүүнээ үнэгүй тараагч Facebook, Google зэрэг компанийг шударга бусаар өрсөлдлөө гэж хэрхэн шүүмжлэх хэрэг вэ?
Бусад бизнестэй харьцуулахад хэвлэл мэдээллийн бизнес нь үнийн бус өрсөлдөөн. Компаниуд тодорхой салбарт монополь орлого олохын тулд хямд үнийг хөшүүрэг болгон ашиглаж буй эсэхийг Австралийн өрсөлдөөний хэрэг эрхэлсэн байгууллагууд шалгах эрхтэй. Бусад улс ч энэ жишгийг мөрдлөг болох нь зүйтэй.