RE/MAX нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гүйлгээ бүрээс 1$-ийг АШУҮИС-ын шинэ цогцолбор байгуулах төсөлд хандивлана

Бизнес мэдээ

2017-12-07 10:34 GMT+8

RE/MAX Mongolia нь АНУ-ын RE/MAX үл хөдлөх хөрөнгийн мастер франчайз эрхийг аван Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2 жил гаруй болжээ. Энэ хугацаанд салбарын зах зээлдээ тэргүүлэгч болон хөгжиж байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байх үед үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ хамт олон зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээс гадна энэ салбарыг хөгжүүлэхийн тулд олон шинэ үйлчилгээг нэвтрүүлж шинэ технологи, олон улсын зах зээлийн томоохон боломжуудыг авчирхад мөн хувь нэмрээ оруулсаар байгаа юм. 

Нийгэмдээ сайн сайхныг илүү ихээр түгээхээр, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр RE/MAX Mongolia өөрийн RE/MAX FOUNDATION ТББ-ЫГ ӨНӨӨДӨР ҮҮСГЭН БАЙГУУЛЖ БАЙГААГАА ЗАРЛАЛАА.

RE/MAX FOUNDATION ий захиралаар RE/MAX CITY оффисын захирал Э.Ууганбаяр сонгогдон ажиллаж байна. Э.Ууганбаяр нь АНУ ын Денвер хотод их сургуулиа төгссөн бөгөөд RE/MAX т 2 дахь жилдээ ажиллаж хэрэглэгчид, үйлчлүлэгчидийнхээ төлөө маш олон шинэ үйлчилгээг нэвтрүүлсээр байгаа RE/MAX ын шилдэг захирлуудын нэг юм. 

Олон улсад RE/MAX-ын нийгмийн хариуцлагын бодлого нь сонгосон төсөл болон үйл ажиллагаагаа удаан хугацаанд, тогтвортой дэмждэгээрээ онцлогтой. АНУ-д байрлах RE/MAX-ын төв оффис нь 1992 оноос хойш CHILDREN'S MIRACLE NETWORK HOSPITAL хүүхдийн эмнэлэгийн онцгой эрхт ивээн тэтгэгч болсон ба түүнээс хойш 25 жилийн туршид нийдтээ 150 сая ам.долларыг уг эмнэлэгүүдэд хандивлаад байгаа юм. Мөн Susan G. Komen for the Cure хөхний хорт хавдраас сэргийлэх санг 2002 оноос хойш 15 жил тасралтгүй ивээн тэтгэж байна.

RE/MAX-ын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ашгийн бус RE/MAX Foundation нь АШУҮИС-ын ШИНЭ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ төсөлд ИРЭХ 5 жилд хандив өргөж ивээн тэтгэхээр албан ёсны гэрээгээ өнөөдөр байгуулсан сайхан мэдээг манай сайт анхлан хүргэж байгаадаа баяртай байна. ИНГЭСНЭЭР RE/MAX ЫНХАН ХИЙГДСЭН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГҮЙЛГЭЭ БҮРЭЭСЭЭ 1$ ИЙГ, НЭЭГДЭЖ БУЙ БРОКЕР ОФФИС БҮР 100$ ЫГ  ЭНЭХҮҮ ТӨСӨЛД ХАНДИВЛАХ ЮМ.  

Тус төсөл нь Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад үндэслэн хэрэгжиж байна. Төсөл нь АШУҮИС-ыг Ази номхон далайн баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болж материаллаг баазын хувьд бэхжих, гадаадаас ирж суралцах оюутны тоог эрс нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үндсэн зорилттой.

Шинэ цогцолбор нь Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдаж байгаа бөгөөд 2020 оны 6-р сард дуусна. Тус цогцолбор нь 12 барилгаас бүрдэх бөгөөд хичээлийн байр, лаборатори, номын сан, спорт цогцолбор, соёлын төв бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэлхийн жишигт нийцсэн сургуулийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

Цогцолбор нь 12,000 оюутанд сургалтын үйлчилгээ хүргэх мөн 1000 орчим багш ажилчдыг ажлын байраар хангах хүчин чадалтай.  Энэхүү төсөлд өөрсдийн хувь нэмрээ оруулснаар Монгол улснхаа хүн амын эрүүл урт удаан наслах сайхан амьдралыг бэлэглэхэд RE/MAX ынхан тусалж байгаа юм.

Төслийн нийт хөрөнгө оруулалт:  208.4 тэрбум төгрөг

Үүнээс:

- Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2016-2018 онд баригдах Монгол-Японы Сургалтын Эмнэлгийн барилга: 174.7 тэрбум төгрөг

- Өөрийн эх үүсвэрийн санхүүжилтээр 2017 онд баригдах МАУОУС, АУС-ийн барилгууд: 10 тэрбум төгрөг

- Улсын төсвийн санхүүжилтээр 2018 онд баригдах СС, НАСС, ЭЗС-ийн барилгууд: 15.3 тэрбум төгрөг 

- Эх үүсвэр шаардлагатай байгаа 2018-2020 онуудад баригдах барилгууд. Үүнд:               

- Номын сан, Спорт цогцолбор, Соёлын төв    12 тэрбум төгрөг

-  Оюутны дотуур  12 тэрбум төгрөг

-  Багш ажилчдын байр 13 тэрбум төгрөг

Төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 150 ортой, 16500 м2 талбай бүхий, 174,7 тэрбум төгрөгийн сургалтын болон өндөр оношлогооны эмнэлэг баригдаж байна.

Урьдчилсан байдлаар тус эмнэлэгт жилдээ 180 мянга гаруй амбулаторийн үзлэг хийж, 4300 хүнийг хэвтүүлэн эмчилж, 2060 удаагийн мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллах болон СТ, MRI-ийн нийт 9000 гаруй оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай юм байна.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Тус төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд дараах олон ач холбогдолтой. Үүнд:

- Сургалтын чанарыг ОУ-ын түвшинд хүргэх,

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалтын чанарыг сайжруулах;

- Сургалтын болон эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний бааз суурийг бэхжүүлэх;

- Улаанбаатар хотын төвийн авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах /12000 гаруй оюутан, 1000 гаруй багш ажилчдын хөдөлгөөн/.
 
ТӨСЛИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

- Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болж, эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлнэ.

- Олон улсын жишиг, стандартад нийцсэн дадлага, туршилтын бааз, эмнэлэг, лаборатори, номын сан, спорт цогцолбор, соёлын төв, оюутны байр, багш ажилчдын орон сууц бүхий сургалтын цогц орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэнэ.

-       АШУҮИС-ийн, эрүүл мэндийн салбарын, Монгол улсын хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтууд хангагдаж улс орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулна.

 Улсад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй АШУҮИС-ийн объектууд: 2019-2020 онд​

Энэхүү Монгол улсын нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой төслийг RE/MAX-ын 19 оффис, 350 гаруй агентууд дэмжин ажиллаж өөрсдийн хувь нэмрээ оруулах болсондоо тун баяртай байна.

Хэрэв та RE/MAX-аар үйлчлүүлж байгаа бол таны үнэлж баршгүй хувь нэмэр уг төсөлд мөн орж байгаа юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ