Монголоос махчин үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл нээжээ

Д.Багахүү GoGo.mn

Уржигдар

Тун хачирхалтай биеийн бүтэц бүхий 71-75 сая жилийн өмнө одоогийн Монголын нутагт амьдарч байсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг эрдэмтэд нээж илрүүлжээ. Энэхүү олдвор нь анх удаа хоёр хөлт махан идэшт, усанд сэлдэг үлэг гүрвэл байсан гэдгийг харуулсан аж.

Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл нь хун шиг урт хүзүүтэй, хурц хумстай тавхайтай, нугас шиг хошуутай, сэлэх зориулалттай байж магадгүй урд мөчтэй аж. Европын палеонтологич Винсент Фернандез “Ийм биеийн бүтэцтэй үлэг гүрвэлийг бид өнөөдрийг хүртэл харж байсангүй” гэжээ.

Түүнчлэн шүд нь хойшоо нумарсан байгаа нь одоогийн матартай ойролцоо бөгөөд хоёр нутагтан хэлбэрт шилжиж байсны дохио

Биеийн бүтцээс нь үзэхэд энэ амьтан газар дээр гүйдэг мөртөө усанд бас сэлдэг байсан байна. Гэхдээ урт сүүл, урт хөлтэй л болохоос биеийн хэмжээ нь ердөө 45 сантиметр урттай бөгөөд одоогийн нугастай хэмжээгээр ойролцоо аж.

Монголын өмнөд хэсгээс олдсон энэхүү олдворыг хууль бусаар Хятадаар дамжуулан Европ руу авч ирсэн байх гэж үзэж байгаа юм байна. Өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан нээж илрүүлсэн бүх төрлийн үлэг гүрвэлийн таван хувийг Монголоос илрүүлсэн бөгөөд Монгол улсын хуулиар эртний олдворыг хилээр гаргахыг хориглодог.

Гэвч нутаг дэвсгэр том, малтлагын газрууд төв газраас хол байдаг зэрэг шалтгаанаар хуулийн хэрэгжилт тун муу байдаг хэмээн National Geographic бичжээ. Говийн Ухаа Толгод хэмээх газраас олдсон энэхүү олдвор олон жилийн турш хувийн цуглуулгад байсан бөгөөд Франсуа Эскуилье хэмээх цуглуулагч олдворыг Монголын талд эргүүлэн өгөхөөр эрдэмтдэд хандсан аж.

Nature сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар энэхүү олдворт хийсэн рентген шинжилгээгээр нэг амьтны яс болохыг нь тогтоосон төдийгүй өөр олон сонирхолтой мэдээллийг олжээ.  Жишээлбэл өөр ямар ч үлэг гүрвэлээс илүү олон шүдтэй байсан байна.

Түүнчлэн шүд нь хойшоо нумарсан байгаа нь одоогийн матартай ойролцоо бөгөөд хоёр нутагтан хэлбэрт шилжиж байсны дохио юм. 

Эх сурвалж: Telegraph

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ