Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаа дууссан 51 нэр төрлийн 4663 шил архийг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэрийн 4522 шил архийг улсын орлого болгохоор болжээ.
- Хүнсний худалдааны 5262 газрын 3767 буюу 71.5,
- нийтийн хоол үйлдвэрлэлийн 2946 газрын 2400 буюу нь 81.4, нийт 6167 газар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
НИТХ-ын 2017 оны 19 тоот “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай“ тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагчид 9 дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10827, нийтийн хоолны 3367 газарт хяналт шалгалт хийсэн байна.
Нийслэлд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 6167 газар байна
Засгийн газрын тогтоолгүйгээр үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААЯ-нд хүргүүлжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг зөрчиж, архи согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан байна. .
Улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа боловч архины худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байгаад анхаарах шаардлагатай байгаа аж. Мөн архины үйлдвэрүүд нэг жороор үйлдвэрлэсэн, ижил хэмжээний хатуулагтай архиа олон төрлийн хаяг, шошготойгоор өөр нэр өгч үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчид, худалдан авагчдыг төөрөгдүүлж байгаа байдалд эрх зүйн талаас нь зохицуулсан зохицуулалт дутагдалтай байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн захиргааны шийтгэл оногдуулах хэмжээ нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хамгийн өндөр хариуцлагын заалтаас 57-72 дахин бага байгаа нь хариуцлагын хөшүүрэг болж чадахгүй байна гэдгийг өчигдөр болсон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдааны үеэр онцолсон байна.