Калифорнид гарч буй түймэр бороо орохоос нааш унтрахгүй

Д.Багахүү GoGo.mn

2017-12-07 12:45 GMT+8

Калифорнийн Өмнөд хэсэгт гарч буй түймэр хуурайшилтын улмаас улам их хохирол учруулж магадгүй байна. Баруун эргийн даралт ихтэй агаар, дулаан уур амьсгал, салхины урсгал зэргээс болоод гал хэдэн долоо хоног ч унтрахгүй байж магадгүй аж.

Даваа гарагийн орой Вентюра хотын толгодод үүссэн түймэр одоогийн байдлаар хамгийн том газар нутгийг хамарч байгаа бөгөөд 26000 га талбай түймэрт өртжээ.

Түүнчлэн Сан Бернардиногоос Санта Кларита хот хүртэл газруудад нийт дөрвөн түймэр гарч байна. Жилийн энэ үед цаг агаар Өмнөд Калифорнид дулаахан байдаг хэдий ч, харьцангуй чийглэг, бороо хуртай байдаг байжээ.

Харин энэ жил зуны улирал шиг л хуурай байгаа талаар цаг уурчид мэдээлсэн байна. Калифорни мужид аравдугаар сараас тавдугаар сарын хооронд хамгийн их хур тунадас ордог бөгөөд жилийн энэ үед Лос Анжелест хоёр инч хур тунадас орох ёстой хэмээн Америкийн Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Гэвч энэ жил ердөө инчийн аравны нэгтэй дүйцэх хэмжээний хур тунадас орсон аж. Тиймээс хур тунадас орохгүй тохиолдолд түймрийг унтраах боломжгүй гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: TheVerge

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ