ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, яамныхаа газар хэлтсийн дарга нарын хамт Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, ДБМ-ын Лизингийн компанийн гүйцэтгэх захирал О.Гэрэлмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг эдийн засгийг тогтворжуулан, сэргээх зорилготой, ХХААХҮ-ийн салбарын тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулсан байна. Үүнд:
- Хот суурин газрыг түшиглэн, өвөл зуны хүлэмжийн цогцолбор, аж ахуйг хөгжүүлэх. Ингэснээр хүнсний ногооны импортыг бууруулж, дотоододоо хүнсний нарийн ногоо, жимс үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдэнэ.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах. Энэ хүрээнд төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулах цогцолбор төв болон зоорь, агуулах баригдаж, дотоодынхоо зах зээлийг төмс хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэх юм.
- Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл. Энэ хүрээнд цогцолбор байгууламж, махны үйлдвэр шинээр баригдаж, технологийн шинэчлэл хийгдэж мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах боломж бүрдэнэ.
- Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк төсөл. Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг төр хариуцна. Энэ хүрээнд жилд 8,3 сая ширхэг арьс шир боловсруулах, 22 мянган тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэрүүд баригдана.
- Экспортын баримжаатай хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэржилтийн «Ажилсаг Монгол» хөтөлбөр. Энэ хүрээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр, малчдын орлого нэмэгдэнэ.
- «Монгол Ноолуур» хөтөлбөр. Энэ хүрээнд ноолуурыг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээн, дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалах нөхцөл бүрдүүлэх юм.
Дээрх хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайд Б.Батзориг илэрхийлсэн.
Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮ-ийн салбарт 1600-гаад аж ахуй нэгж, иргэдэд нийтдээ 820 тэрбум төгрөгийн зээл олгожээ. ХХААХҮ-ийн яам Хөгжлийн банктай хамтран ажлын хэсэг байгуулан, зээлийн эргэн төлөлт, зориулалт, ашиглалтын талаарх нэгдсэн мэдээллийг эцсийн байдлаар гаргаж, танилцуулахыг Сайд үүрэг болгосон байна.
Цаашид Хөгжлийн банкнаас тайлан мэдээг яаманд хүргүүлж, харилцан мэдээлэл солилцож байхаар талууд тохиролцжээ.
Хөгжлийн банк Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны лизингийн компанийг байгуулсан юм. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмж оруулжээ.
Цаашдаа Монгол улстай хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаатай улсууд болон манай улсад техник технологи нийлүүлдэг улс орнуудын гол гол бодлогын банкуудтай холбоо тогтооно хэмээн Хөгжлийн банкнаас мэдээллээ. Ингэснээр ХХААХҮ-ийн салбарт техник технологийн орчин үеийн шийдэл бүхий шинэчлэл хийгдэх боломж бүрдэнэ хэмээн гүйцэтгэх захирал Б.Батбаяр ярилаа.
Мөн Хөгжлийн банк Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулсан аж. 2018 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлэх уг компани Монгол улсын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын сангуудыг мэргэжлийн түвшинд байгуулж, удирдах зорилготой. Хамгийн гол нь зөвхөн зээлээр хэрэгжих бололцоогүй, урт хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хэрэгжүүлэх бололцоог бий болгожээ.
Ингэснээр ХХААХҮ-ийн салбарын урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан дэмжиж ажиллах боломжтой юм байна.
Хөгжлийн банкны зүгээс төсөл ТЭЗҮ-тэй, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчны нарийвчилсан ерөнхий үнэлгээ хийгдсэн, тусгай зөвшөөрөл олгогдсон, барьцаа баталгаатай байх үндсэн шаардлага тавьдаг. Үүнийг үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг салбар яамнаас хүслээ.