Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод хагас зууны нүүрийг үзэж байна. Ингэхдээ нийслэлийнхний бохирыг бусад улс орны адил боловсруулсангүй, шууд л байгальд овоолж орхисон.
Овоолсоор ч байгаа. Өөрөөр хэлбэл нийт 15 га газар бүхий 44 картад цутгадаг. Шулуухан хэлэхэд тэнд хүний баасан овоо үүссэн.
Лаганд хүний ялгадаснаас гадна үйлдвэрүүдийн хүнд металл, хортой нэгдлүүд агуулагддаг учраас хүн байгаль орчинд хортой нөлөөтэй.
50 жил хуримтлуулсан энэхүү овоог хэрхэх шийдлийг хайх ажлыг Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулахаар болжээ.
Тэд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 311 дүгээр тогтоолын 4 дэх заалтад тусгагдсан “ Одоо ашиглагдаж байгаа төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лаг буюу аюултай хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг арилгах талаар санал боловсруулж шийдвэрлэх” асуудлаар уулзалт хийх юм.
Уулзалт энэ сарын 14, 15-ний өдрүүдэд болох бөгөөд шийдлийг олсон хэн бүхэнд нээлттэй байх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамнаас авах боломжтой.
Нийслэлийн өмхий үнэрийн гол шалтгаан болсон лагийн талбайн талаар "Нийслэлийнхний ялгадсыг “ингэж” овоолдгоос хот өмхийдөө баригджээ" сурвалжлагаас уншаарай.